

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзахдаа Хятадын Засгийн газрын даалгавраар уулзах хүсэлт гаргасан тухайгаа тайлбарлаад “Хятадын коммунист нам ард түмэнтэйгээ хамт улс орноо дэлхийд тэргүүлэх хүчирхэг гүрэн болгож, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалж ирсэн. Одоо үед танай улс байтугай барууны орнууд ч манай улсын талаар ийм юм ярихаа больсон цаг” хэмээгээд Э.Бат-Үүл даргын хэлсэн үгний талаар Монгол Улсын Засгийн газар, эрх баригч АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлэхийг шаардаж байсан юм.
Э.Бат-Үүл дарга өнгөрсөн сард Лениний хөшөөг буулгах үеэр “Хятадын Коммунист нам олон сая хүний амийг хядсан” хэмээн хэлсэн нь Хятадын эрх баригчдад хүрч, уучлал гуйхыг шаардсан байна.
Өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ван Шаолуныг хүлээн авч уулзаад хэлсэн үгнийхээ төлөө уучлал хүссэн байна.
Тэрбээр Улаанбаатар хот цаашид хөгжин цэцэглэх баттай шалтгааны нэг бол сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн гол шалтгаан болсон Хятад улсын дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа байх болно гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бололцоотой бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (44)