Оюутолгойн гэрээ УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон нам, эвслүүдийн амлалт, урианы томоохон байр суурийг эзэлж байсан учраас тус гэрээг өөрчлөх нь зөв хэмээн үзэж УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлээд байсан.
Энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-аар Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар төдийлөн авч хэлэлцэхгүй байсан тул УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюунтолгойн гэрээг үзэглэх үед Сангийн сайд байсан, өдгөө УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг дуэльд дуудаж, халз мэтгэлцэхээр болсон юм.
Энэ үйл явц өнгөрсөн есдүгээр сарын эхээр болсон ч эцсийн тов нь энэ сарын 18-нд зарлагдаад байсан билээ. Гэвч УИХ-ын дэд дарга С.Баярцогт мэтгэлцээнээ арваннэгдүгээр сарын 23-нд болгож хойшлуулсан.

Сэтгэгдэл (2)