
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, уулзалт ярилцлага хийв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр”-ийг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Ерөнхий хөтөлбөрт Прокурорын үйл ажиллагааг Үндсэн хуульд заасан ардчилсан зарчимд нийцүүлэх, бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим сүлжээ бий болгох, шүүх хуралдааны талуудыг зөвхөн давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргадаг тэгш эрхтэй болгох, шүүхээс хэрэг буцаах журмыг халах талаар судалгаа хийж, санал боловсруулах, яллагдагч,тэдний өмгөөлөгчид мөрдөн байцаалтын эхний үе шатнаас хавтаст хэргийн материалтай танилцах боломж олгох журам тогтоох зэрэг шинэтгэлүүдийг хийхээр тусгасан байна.
Сэтгэгдэл (4)