Оюутолгойн гэрээг өөрчлөх нь зөв хэмээн үзэж УИХ-ын нэр бүхий 23 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлээд байсан.
Түүнд С.Ганбаатар, Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Х.Баттулга, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн зэрэг эвслийн болон бие даагч гишүүд багтаж байгаа аж. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-аар Оюутолгойн гэрээг өөрчлөх талаар төдийлөн авч хэлэлцэхгүй байсан тул УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюунтолгойн гэрээг үзэглэх үед Сангийн сайд байсан, өдгөө УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг дуэльд дуудаж, халз мэтгэлцэхээр болсон билээ.
Энэ мэтгэлцээн өнгөрсөн есдүгээр сарын эхээр болсон ч эцсийн тов нь энэ сарын 18-нд зарлагдаад байсан билээ Мэтгэлцээн хэд хэдэн удаа хойшилсоны эцэст өнөөдөр болохоор боллоо. Гэвч УИХ-ын дэд дарга С.Баярцогт тэдний мэтгэлцээн Орон нутгийн хурлын сонгуульд нөлөөлнө гэж үзсэн үү маргааш буюу арваннэгдүгээр сарын 23-нд болгож хойшлуулсан. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нарын мэтгэлцээн өнөөдөр 21.25 цагт МҮОНТ-ийн “600 студи”-д болох бөгөөд орон даяар шууд цацагдах юм байна.

Сэтгэгдэл (6)