

Тухайн үед дугтуйнд хийсэн их хэмжээний мөнгөн хандивыг Францын хамгийн баян эмэгтэй болох “Лореал” косметиксын эзний өв залгамжлагч охин Лилиан Беттенкорт явуулсан байжээ. Францын экс ерөнхийлөгч Николас Саркози өмнө нь энэ хэргээр 2009 онд шалгагдаж байсан хэдий ч ерөнхийлөгчийн албан тушаалаа ашиглан байцаалтын явцыг зогсоож, хэргийг олон нийтэд цацагдахаас өмнө нуун дарагдуулсан байна.
Түүнийг Беттенкортоос 150 мянган евро /196 мянган доллар/ авсан хэмээн буруутгасан байна. Францын сонгуулийн хуулиар хандив авах дэд талын хэмжээ 4600 евро буюу 6000 доллар байна хэмээн зааж өгсөн байдаг аж.
Халдашгүй эрхээ өнгөрсөн тавдугаар сард шүүхээс хураалгасан Саркози хууль бус хандив авсан хэрэгт байцаагдах үеэр ямар ч буруу зүйл хийгээгүй хэмээн мэдээлсэн байна.
Тэрбээр шүүх хуралаанд оролцохоор “Бордекс” нисэх буудалд хувийн онгоцоор ирж, шүүхийн танхим руу хар теньтэй Ренаулт Спэйс машинаа хөлөглөн явсан хэмээн сайт бичжээ. Шүүх хурлыг хаалттай явуулсан тул экс ерөнхийлөгчийн царайг гаргах боломж гараагүй байна.
12 цагийн турш байцаагдсан Николас Саркози өөрийнхөө байр суурийг албаны гэрч хэмээн баталсан байна. Энэ нь хэрвээ албан ёсны мөрдлөгийн дараа түүнийг буруутай гэх нотолгоо олохгүй бол Николас Саркози ял эдлэхгүй гэсэн үг юм.
Экс ерөнхийлөгчийн шүүхэд олон удаа дуудагдауж буй нь түүний 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийн үгүй хийж болох юм хэмээн хэвлэл бичжээ. Хамгийн сүүлийн судалгаагаар тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд намаасаа 52 хувийн санал авсан юм.
Д.Идэр



