Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: Эмэгтэйчүүд нь тэгш эрхтэй, чадвартай байвал нийгэм уян хатан болдог, эдийн засаг бэхэждэг, энх тайван тогтдог

2024-8-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлсэн үгийг хүргэж байна.

 ДОМОГТ ХАТДЫН ЦЭЦЭН БИЛГИЙН ӨЛГИЙ БОЛСОН МОНГОЛ УЛСАД БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭЦЭГЛҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЖ, ИРЭЭДҮЙГ НЬ БҮТЭЭХ ҮЙЛСЭД ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ЭН ТЭГШ, МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ ЁСТОЙ ГЭСЭН НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛ, НИЙТЛЭГ ҮЗЭЛ САНААГААР ХУРАН ЦУГЛАРААД БАЙНА.

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч,

Эрхэмсэг хатагтай нар, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

“Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцохоор Монголын зүг зорьж энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу.

Дэлхий дахинд шударга, бүх нийтийн оролцоотой, хөгжин цэцэглэсэн, амар амгалан, тэгш нийгмийг бүтээх үйлсэд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй мянга мянган монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэнд гүн талархал илэрхийлье.

Домогт хатдын цэцэн билгийн өлгий болсон Монгол Улсад өнөөдөр бид эх дэлхийгээ  цэцэглүүлэн хөгжүүлж, ирээдүйг нь бүтээх үйлсэд охид, эмэгтэйчүүд эн тэгш, манлайлан оролцох ёстой гэсэн нэгэн үзүүрт сэтгэл, нийтлэг үзэл санаагаар хуран цуглараад байна.

Одоогоос 30-аад жилийн өмнө Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлаас “хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх” хэмээн тунхаглаж, хүйсийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан билээ. Өнгөрсөн хугацаанд ялгаварлан гадуурхсан агуулгатай хуулиудыг засварлаж, хүйсийн сэдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэж, охид бүсгүйчүүд хичээлийн танхим, ажлын байр, удирдах албан тушаалд олноороо орж, багагүй дэвшил гарсан.

Гэсэн ч энэ дэвшилтэт үйл явц удаан, төвөгтэй, тэнцвэргүй байгаа бодит байдалд дүгнэлт хийх шаардлагатай байна. Өнөөдөр дэлхийн олон орны эмэгтэйчүүдийн хувьд хүйсийн тэгш эрх алсын мөрөөдөл хэвээр байна. Хүйсийн тэгш эрхийг жинхэнэ утгаар нь хангасан улс орон байхгүй бөгөөд эрх тэгш байдлыг бүрэн дүүрэн хангахад тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх ёстой 2030 оноос хойш дахин 5 үе буюу 130 гаруй жил шаардлагатай гэсэн судалгаа ч бий.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж дуусах хугацаа ойртсоор байгаа ч дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан хямрал, сөргөлдөөн нүүрлэсэн түүхийн эгзэгтэй агшин тохиолоо. Нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал гүнзгийрч, хүчирхийлэл, зөрчилдөөн газар авч, цаг уурын өөрчлөлтийн хурд нэмэгдэж, биологийн төрөл зүйлийн харьцаа алдагдаж, эх байгалийн нөөц баялаг хомсдож, замбараагүй хэрэглээ бидний ирээдүйг гамшгийн ирмэгт улам ойртууллаа. Ардчилсан зарчмууд суларч, нийгмийн хуваагдал гүнзгийрэх эрсдэлтэй энэ үед бид хатуу боловч бодит үнэнийг ухаарах ёстой: манай гараг дэлхий бүхэлдээ амаргүй сорилттой тулгарч, бидний хайхрамжгүй үйлдлүүдийн сөрөг үр дагавар улам тод мэдрэгдэж байна.

Дэлхий нийтэд тулгарсан эдгээр хямрал хоорондоо гүнзгий хамааралтай. Нэгэн цагт элбэг хангалуун байсан манай дэлхий өнөөдөр замбараагүй хэрэглээ, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтлын өмнө хүчин мөхөстөж болзошгүй. Улмаар хүн төрөлхтөн төдийгүй үй олон ургамал, амьтны оршил ахуйд заналхийлж болохыг дэлхий нийтээрээ харлаа.

Бодит байдал ийм учраас бид гарцаагүй үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Эмэгтэйчүүдийн зохих эрх мэдэл, оролцоог нь хангасан хүйсийн тэгш байдалгүйгээр эдгээр хямралыг даван туулж, эх дэлхийгээ аварч чадахгүй.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТАЛ ХУВЬ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭР БҮЛ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ТУЛГУУР БАГАНА БИЛЭЭ. ТЭДНИЙ ХОЛЧ ХАРАА, ЦЭЦЭН БИЛИГ, ХАТАН УХААН БИДЭНД ТУЛГАРДАГ ЭЭДРЭЭ ТӨВӨГТЭЙ ОЛОН СОРИЛТЫГ ДАВАН ТУУЛАХАД АМИН ЧУХАЛ. ТИЙМ БАЙТАЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ГАДУУРХАГДАЖ, ДУУ ХООЛОЙ НЬ ДАРАГДАЖ, НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ НЬ ДУТУУ ҮНЭЛЭГДЭЖ ИРСЭН. ҮҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ, УЧИР НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧАДВАР, БОЛОМЖИЙГ БҮРЭН НЭЭЖ БАЙЖ БИД ИЛҮҮ ШУДАРГА, ТЭГШ, ТУЛХТАЙ НИЙГМИЙГ БҮТЭЭНЭ.

Олон зууныг дамжин тогтсон эмэгтэйчүүдийг ялгаварлах үзэл бидний хүссэнээр нэг сайхан өдөр алга болохгүй. Иймээс бид цаг алдалгүй зорилго, зорилтоо тодорхойлж хамтын шийдвэрээ гаргах ёстой. Зорилгодоо хүрэхдээ алхам алхам төдийхнөөр удаан урагшилмааргүй байна. Бид үнэт зүйлс, тогтолцоо, ач холбогдлын эрэмбэ дарааг үндэс сууриар нь дахин тодорхойлсон сэтгэлгээний өөрчлөлт хиймээр байна. Эмэгтэйчүүд бүх түвшинд, жирийн иргэдийн санаачилгаас эхлээд шийдвэр гаргах бүхий л үйл явцыг манлайлан оролцож чадна. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, байгаль орчныг хамгаалах зэрэг бүх салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой хэрэгтэй байна.

Эмэгтэйчүүд нь тэгш эрхтэй, чадвартай байвал нийгэм уян хатан болдог, эдийн засаг бэхэждэг, энх тайван тогтдог. Хүйсийн эрх тэгш байдал зөвхөн зорилго, зорилт биш, манай цаг үеийн хамгийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулах шийдлийн түлхүүр юм.

Хүн төрөлхтөн хөгжихдөө хэнийг ч орхих учиргүй. Хүйсийн эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрд хүртээмжтэй. Хүрэх зам нь хүнд хэцүү болохоор зөвхөн хамтын хүчээр шийдэх боломжтой.

Та бидний хамтын зорилт бол хүйсийн тэгш бус байдлыг арилгаж нийгэм, улс төрийн бүх салбарт охид, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах явдал юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ их үйлсийг тууштай дэмжиж, хувь нэмрээ оруулдагт гүн талархал илэрхийлж байна.

Түүнчлэн энэ чуулга уулзалтыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагад гүн талархлаа илэрхийлье.

Хүний эрх, суурь эрх чөлөөг аливаа ялгаваргүй хүндэтгэж, бодлого, үйл ажиллагааны чиг баримжаа болгох үндсэн зарчмууд НҮБ-ын Дүрэмд тодорхой тусгагдсан. Эмэгтэйчүүдийн байр суурийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Комисс хүйсийн тэгш харилцааг тогтооход тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг цохон тэмдэглэе. Эдгээр зарчим болон даян дэлхийн эмэгтэйчүүдийн эрх, чадавхыг нэмэгдүүлэхийн төлөө Монгол Улс тууштай бодлого баримтлах болно гэдгээ дахин нотолж байна.

МОНГОЛЫН ТҮҮХЭНД ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДДЭЭ ЯМАГТ ТҮШИГ БОЛЖ, ОЛОН УЛС, ҮНДЭСТНИЙГ БАГТААСАН ИХ ГҮРНИЙГ БАЙГУУЛАХАД ЧУХАЛ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН. МАНАЙ ИХ ХААДЫН ЭЭЖ, ХАТАД, ОХИД, БЭР, ЗЭЭ НАР ЕВРОАЗИЙН ТҮҮХЭНД МОНГОЛ ЭМЭГТЭЙН ХАТАН УХААНААР ЭНХ ТАЙВНЫГ ТОГТООХ, ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ, ДЭВШИЛТЭТ ҮЗЭЛ САНААГ ДЭЛГЭРҮҮЛЭХ, ШАШНЫГ ХҮНДЭТГЭХ, СОЁЛ УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛСИЙГ ГАРДАН ХАРИУЦАЖ, УДИРДАЖ ЯВЖЭЭ.

Монгол орон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хүйсийн эрх тэгш байдлын өнө эртний уламжлалтай. Бид нүүдэлчин ард түмэн. Нүүдлийн соёл иргэншлийн үзэл санаа эцсийн эцэст байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ногоон хөгжлийн агуулгатай.

Тэгэхээр ногоон хөгжлийн ирээдүйн талаар манай ард түмэнд хэлэх үг, дэлхий нийтэд нэмэрлэх санаа бодол байгаа гэсэн үг. Бусад улсын туршлага ч бас бидэнд хэрэгтэй. Энэ хурлаар манай улс хүйсийн  тэгш байдлаас эхлээд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд хүртэлх өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, шийдэл олдог олон улсын индэр байх нөөц бололцоотой, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй гэдгээ дахин илэрхийлэх боломж гарч буйд баяртай байна.

Энэ өдрүүдэд бид хүйсийн тэгш байдал, тулхтай хөгжлийн уялдаа холбоог хөндсөн олон сэдвээр өргөн дэлгэр хэлэлцүүлэг хийнэ. Хүйсийн тэгш оролцоотой эдийн засаг, цахим эдийн засгийн асуудлыг бас хөндөнө.

Эдгээр хэлэлцүүлэгт та бүхний идэвхтэй оролцоо, санаа бодол үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр энэ ертөнц улам гэрэл гэгээтэй болно гэсэн та бидний хамтын итгэл үнэмшил энэхүү чуулганыг үр дүн, амжилтад хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өмнө дурдагдсан олон асуудлыг шийдэхэд охид, эмэгтэйчүүдийн боловсрол онцгой ач холбогдолтойг харгалзан, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны гараа, гол суурь болгох санал дэвшүүлье. Даян дэлхийн эмэгтэйчүүдэд тулгардаг сорилт, тэгш бус боломж, тогтолцооны саад бэрхшээлүүд эцсийн эцэст боловсролын түвшинтэй холбоотой. Ийм учраас шийдлийг юуны түрүүнд охид, эмэгтэйчүүдийн боловсролтой холбон хэлэлцэж, гарц гаргалгаа олохыг уриалж байна.

ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ДҮНГ ТОДОРХОЙЛСОН БАРИМТ БИЧИГ ГАРНА. “ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ” ГЭЖ НЭРЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЭНЭ БАРИМТ БИЧИГТ ТА БҮХНИЙ ҮНЭТЭЙ САНАА БОДЛЫГ ЦОГЦООР НЬ ТУСГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАХАА МОНГОЛ УЛСЫН ГХЯ ДАХИН НОТОЛЖ БАЙНА.

Даян дэлхийн эмэгтэйчүүдийн их үйлсийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр  Монголын зүг зорьж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж чуулганд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө, монгол эмэгтэйчүүддээ баярлалаа.

Чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Анхааран сонссонд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    5 цаг 57 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    6 цаг 2 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    19 цаг 8 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    19 цаг 15 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    19 цаг 17 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    19 цаг 22 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    21 цаг 19 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    22 цаг 15 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК