

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр 50 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэнээс найман маш хүнд бэртсэн хэмээн сайт бичжээ.
Золгүй осол Талархлын баярын өглөө Хоустин хотоос зүүн зүгт 130 км зайд Биэмаунт дүүргийн ойролцоо “Interstate 10” зам дээр болсон байна.
Хамгийн ихээр гэмтсэн явдал нь хоёр ачааны машин давхралдсан байсан байна. Хамгааллын ажилчид нурингаас зорчигчдийг амжилттай аварсан хэмээн хэвлэл бичжээ.
Амиа алдсан эрэгтэй, эмэгтэй хоёр спорт загварын машинд явсан бөгөөд зүтгүүр машиныг цөмлөн орсноор амиа алдсан аж.
Томоохон сүйрлийн шалтгааныг манантай холбон тайлбарлаж байна. Гэсэн хэдий ч холбогдох байгууллагууд хэргийг шалгаж эхэлжээ.
Д.Идэр








Сэтгэгдэл (2)