Австралийн “ABC news” телевизээр саяхан Монголын тухай 30 минутын нэвтрүүлэг гарсан байна. Тус телевизийн Хятад дахь суурин сурвалжлагч Стефен Макдонел, зураглаач Роб Хил нар манайд ирж, уул уурхай монголчуудын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар дэлхий нийтэд үзүүлсэн байна. Тус сурвалжлах групп Өмнөговь аймаг дахь Оюутолгой Энержи Ресурс компаний үйл ажиллагаатай танилцжээ. Мөн Улаанбаатар хотын талаар дурдаж гэр хороололд амьдардаг айлаар ороод гарчээ. Тус нэвтрүүлэгт Орос, Хятад хэмээх хоёр том гүрний дунд оршдог Монгол. Гэтэл тэнд гэрэл цацарсан том хотууд алга. Гэвч өргөн газар нутагтай, нүүдэлчин соёл, бахархам ёс заншил тэнд байна. Монгол хүүхдүүд багаасаа хонь хариулж хонины бэлчээр дээр өдрийн талыг өнгөрөөдөг. Тэдний ярьж буйгаар олон зуун жил өвлөгдөн ирсэн нүүдэлчин амьдралын хэв маяг нь бага багаар өөрчлөгдөөр байгаа аж. Хэрэв та Монголд очвол нүүдлийн мал аж ахуй нь аажим аажмаар устаж үгүй болж байгааг харах болно. Өмнөговь аймагт Энержи Ресурс компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг. Малчдын ярьж буйгаар уул уурхайн хариуцлаггүй үйл ажиллагаанаас болж гол горхи нь ширгэж, малын бэлчээр нь сүйдэж байгаа гэнэ. Одоо Өмнөговь аймагт малын унаган бэлчээр байхүй болсон гэх мэтээр ярьжээ.
Сэтгэгдэл (4)