УИХ-ын өнөөдрийн чуулганаар МАН-ын Д.Сарангэрэл, “Шударга ёс” эвслийн
Ц.Оюунбаатар, АН-ын Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг
өргөх байсан. Гэвч тэдний тангараг өргөх асуудлыг ирэх долоо хоногийн
пүрэв гариг хүртэл хойшлуулсан байна.

УИХ-ын өнөөдрийн чуулганаар МАН-ын Д.Сарангэрэл, “Шударга ёс” эвслийн Ц.Оюунбаатар, АН-ын Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүний тангараг өргөх байсан. Гэвч тэдний тангараг өргөх асуудлыг ирэх долоо хоногийн пүрэв гариг хүртэл хойшлуулсан байна. Учир нь УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын дүн гарах хүртэл түр хойшлуулжээ. Ингэснээр ирэх долоо хоногийн пүрэв гаригт таван гишүүн УИХ-ын гишүүний тангаргаа өргөх юм байна.
Уг нь гишүүд өчигдөр тангараг өргөх байсан боловч гишүүдийн ирц хүрээгүй хэмээн өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
Сэтгэгдэл (11)