Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томилжээ. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр ажилласан байна. Мөн сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай нэгэн аж.