Би тэр хүнийг өргөдөл өгснийг нь зөв, буруу гэж хэлэхгүй. Тухайн хүн асуудлаа шийдэж байгаа байх. У.Хүрэлсүх өөрийн биеэр надаас уучлалт хүссэн. Түүнийг нь хүлээж авсан. Тэгээд ч би Оросын “Унасан хүнийг өшиглөдөггүй” гэдэг зүйр үгээр байр сууриа илэрхийлнэ.

УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй байна хэмээн гишүүд шуугиан үүсгэж төрийн ордон дотор зодоон хийж байсан цаг саяхан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Ү.Хүрэлсүх хоёрын энэ зодоон хэсэгтээ л хүмүүсийг ярих яриатай болгосон. Харин Г.Баярсайхан саяханы нэгэн хэвлэлд "Би Ү.Хүрэлсүхийг гишүүнээсээ татгалза өргөдөл өгснийг нь зөв, буруу гэж хэлэхгүй. Тухайн хүн асуудлаа шийдэж байгаа байх. У.Хүрэлсүх өөрийн биеэр надаас уучлалт хүссэн. Түүнийг нь хүлээж авсан. Тэгээд ч би Оросын “Унасан хүнийг өшиглөдөггүй” гэдэг зүйр үгээр байр сууриа илэрхийлнэ" гэж ярьжээ.
Сэтгэгдэл (9)