

Англид 2010 оны наймдугаар сараас 2011 оны аравдугаар сар хүртэл 2409 хүүхэд сексийн хохирогч болсон байна.
Судалгааг гаргасан Английн хүүхдийн төлөө газрын дарга Магги Аткинсон тайлангийн үр дүнг дүрслэхдээ “Энэ улсын хүүхдийг төлөө дуугардаг ганц хүн нь бид юм шиг санагдсан” хэмээжээ.
Тайланд хүүхдүүдийг хүчиндэж, худалдаалдаг гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагааг мөрдөх, баривчлах, зогсоох хэрэгтэйн хатуу анхааруулж, тэмдэглэсэн байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдүүд гэр, сургуулиасаа алга болж хохирогч болсон тохиолдол их байгааг анхааруулжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)