Судан Тагнуулын газрын удирдлага болон цэргийн салбарын удирдлагаа баривчилж байгаа талаар “BBC” мэдээллээ.

Тэднийг эрх баригчдад чиглэгдсэн олон нийтийн эмх замбараагүй байдлыг үүсгэхэд турхирсан хэмээн үзсэн учир баривчилгааг эхлүүлжээ. Гэрчүүд армийн танкууд болон зэвсэглэсэн машинууд Суданы нийслэл Картоум хотын гудамжаар үймээн эхлэхээс өмнө явсан хэмээн мэдээлсэн байжээ. Эрх баригчид ерөнхийлөгч Баширын эрүүл мэндийн талаар цуу яриа гаргасан, жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн цэрэг, цагдаагийн салбарын 12 удирдагчийг баривчилсан аж.
Суданы ерөнхийлөгч Омар Хассан Ал Башир 23 жил энэхүү албыг хашиж байгаа ч тус улсын ядуусын дүүргүүдэд сүүлийн үед ихээхэн эсэргүүцэл, жагсаал гарах болсон юм. Дэлхийн газрын тосны томоохон үйлдвэрлэгч болох Өмнөд Судан өнгөрсөн жил энхийн хэлэлцээний дагуу тусгаар тогтнолоо зарласнаар Хойд Суданы эдийн засаг улам хямарч эхэлсэн юм. Хоол хүнсний үнэ нэмэгдэж, Суданы иргэд бухимдалд хүрснийг ашиглаж сөрөг хүчнийхэн жагсаал болгож байгаа хэмээн сайт бичжээ.
Цэргийн болон эрх баригч Үндэсний Конгресс намын зарим нөхөд ерөнхийлөгч Омар Хассан Ал Баширыг 1989 оны төрийн эргэлтийн үеэр засгийн эрхэнд гарч, цөөн хүний гарт эрх мэдлийг төвлөрүүлсэн хэмээн буруутгадаг байна.

Д.Идэр