Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа

2024-8-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр (2024.08.28) Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска болон Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак нарыг албаны бусад зочдын хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, хүндэт зочидтой байнгын хорооны гишүүдийн хамт уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, НҮБ болон түүний системийн байгууллагуудтай олон талт, үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг цохон тэмдэглэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд байгуулагдсан парламент дахь Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын биелэлтийг хурдасгахад хэрхэн уялдаж, дэмжин ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовска, Улсын Их Хурлаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж буй энэ чухал үед хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн сацуу байнгын хорооны гишүүд хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэхчилэн хамтын ажиллагааны онцлох чиглэлүүдэд өөр өөрсдийн оролцоо, туршлагаар дамжуулан үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав. 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгууд нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүрээг хамарч төр, хувийн хэвшил, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжих учиртай тул хоорондын нягт уялдаа бүхий салбар дамнасан асуудлуудыг цогцоор нь харж, шийдэл гаргах нь зүйтэй гэдэгт уулзалтад оролцогч талууд санал нэгдлээ. Хатагтай Матилда Димовска хэлэхдээ, дэлхийн улс орнуудад Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хурдасгахын тулд төсвийн шинэчлэлээр дамжуулан үр дүнд суурилсан төсөвлөлт, түүний зарцуулалт, сахилга батыг нэмэгдүүлэх үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байгааг тодотгов. Түүнчлэн Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээг төлөвлөх, түүнд хүрэх замын зураглалыг тодорхойлох, бодлогын уялдааг хангах чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа. 

Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой санхүүжилтийн төвийн эдийн засагч Номан Иштиак, төсвийн сахилга батыг хэвшүүлэхэд дунд хугацааны төсвийн хүрээ, түүний гүйцэтгэл нь чухал үүрэгтэйг тэмдэглээд, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг оновчтой тодорхойлох асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэлээ. Тэрбээр энэ сэдвээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс олон талт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй талаар мэдэгдээд, байнгын хорооны гишүүдийг оролцохыг урьсан юм. Уулзалтын төгсгөлд, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, төсөв санхүүгийн ил тод байдал, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
    4 цаг 56 мин
  • Мексик vs БНСУ: Хасагдах шатны эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан
    5 цаг 0 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    18 цаг 6 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    18 цаг 13 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    18 цаг 16 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    18 цаг 20 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    20 цаг 17 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    21 цаг 14 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК