Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад хүн шатаж барлаа гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Делта” төвийн урьд траншейнд хоёр хүн шатаж нас барсан байдалтай олдсон байна. Шатаж нас барсан хоёр хүн тус траншейнд амьдардаг байсан аж.
52 настай Б, 42 настай П нар архи хувааж ууж байгаад шатаж нас барсан болохыг тогтоосон байна. Гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)