зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

СУРВАЛЖИЛГА: Хүсэл мөрөөдлийн чимээ "тод сонсогдох" 29 дүгээр сургууль

2024-9-01
0
ЖИРГЭХ

Өглөөний тунгалаг агаар, хүсэл мөрөөдлийн гэгээтэй сүлэлдэн урьд урьдынхаас амгалан, урьд урьдынхаас жаргалтай болсон мэт нэгэн өдөр өнгөрч байна. Навчис төд удалгүй нисэх гэж буй шувууд шиг мөчиртөө тогтож ядан байгаа есдүгээр сарын гудамжаар хөтлөлцөн, хэлэлцэн, хөхрөлдөн яваа багачуудыг өнгийн тууз, бөмбөлөг шиг олон янзын ирээдүй тосож байх шиг санагдана. Тэр гэгээн жимийг дагаж алхсаар би зорьсон газартаа ирлээ. Энэ бол тусгай хэрэгцээт гэж тодотгодог нийслэлийн ЕБС-ийн 29 дүгээр сургууль. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд эндээс эрдмийн аянд мордож, амьдралын харгуйд хөл тавьдаг. Гэхдээ тэдэнд "бэрхшээл" нь тээг саад болдог гэхээс илүү нийгэм дэх тэгш бус байдал, боловсролын хүртээмж л дөнгө тушаа болдог.

Учир нь энэ сургуулийн үүдэнд зогсож буй хүүхэд бүр өөр өөрийн гэсэн дотоод чимээтэй. Тэр чимээ нь мөрөөдөл, эрмэлзэл, төсөөлөл, итгэл найдвар, хичээл зүтгэлийн цаг хугацаатай. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудал мундахгүй. Гэхдээ сурч боловсрох явцдаа түүнээс ч илүү асуудалтай нүүр тулгардаг. 

Үүний нэг жишээ нь хахир өвлийн дунд дүнсийх сургуулийн хүйтэн танхим, жилийн дөрвөн улирал дээврийн дусаал шиг мэдрэгддэг байсан 29 дүгээр сургууль. Одоо л 60 жилийн түүхэнд анх удаа холцорсон будагтай багаа тайлж, хоцрогдсон өнгөө сольж байна.

Багш нар, эцэг эхчүүд энэ мөчийн төлөө хөлөө хүрэх газар явж, хэл хүрэх газар бүрд очжээ. Харин энэ л өдөр санаа зовниж асан үеүдэд цэг хатгаж, өнөөдрийн үзэмж бүрдсэн хэрэг. 

Нэгдүгээр ангид орохоор аавдаа тэврүүлэн ирж буй охины гайхширсан, гэнэн харц бол монголын маргааш юм. Ерөөс ялгаагүй ганц л замаар сургуульдаа ирж, ерөөс ялгаагүй ганц л замаар гэртээ харьж яваа "бидний нэг" юм тэд. 

29 дүгээр сургуулийн сурагч Б.Дарьсүрэн "Боловсролын хүртээмж тэгш бус байгааг мэдэрдэг. Бид хичээгээд л байвал энгийн сургуулийн хүүхдүүд шиг боловсрол эзэмшиж чадах байх. Өөрөө л хичээх юм бол бүх зүйл болох байх аа. Хүмүүсийг бидэнтэй харилцахдаа удаан яриасай гэж хүсдэг. Учир нь бид амны хайрцагаар таны юу ярьж буйг ойлгож чадна" гэж байв.

Гэрэл цацруулан инээмсэглэсэн түүний мөрөөдөл бол гадаадад боловсрол эзэмших. Тийм гэрэлт ирээдүй биднээс тусгаар биш, өөртөө итгэлтэй, хүн бүрийн ирээдүйд итгэдэг зан чанараас нь суралцах зүйл их мэт. Ийн Дарьсүрэн болон түүний найзууд дулаахан, тохилог, аюулгүй орчинд мөр зэрэгцэн суралцах боломжтой болж байна.

Энэ сургуулийн их засварын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын 4,8 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа юм. 1989 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний их засварт орж байгаа нь 2024 онд гээд бод доо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр хэлэхдээ "Би долоон жилийн өмнө хүний эрхийн судалгаа хийх зорилгоор 29-р сургуульд ирэхэд зундаа сургуулийн дээврээс ус гоождог, өвөлдөө халаалт дулаан доголддог, хүүхдүүд ангидаа гадуур хувцастайгаа сууж хичээллэдэг харамсалтай дүр зураг угтаж байлаа. Харин энэ хичээлийн жилээс ийм бэрхшээл хүндрэл бүрэн арилна" гэсэн юм.

Бодит байдлыг нүдээр үзсэний хувьд 2017 оны дүр төрхөөсөө одоог хүртэл салаагүй 29 дүгээр сургуулийн асуудал хойш тавигдсаар байгааг хараад өнгөрч чадахгүйн тул Хотын дарга Х.Нямбаатарт уламжилж, төсөвт тусгасан байна.

Энэ сургууль зөвхөн бичиг үсэг заадаггүй, энэ сургуулиас хүүхдүүд амьдралын арга ухааныг ч суралцдаг гэж эцэг эхийн төлөөлөл хэлж байв. Учир нь М.Бурмаагийн хүү эл сургуулийг төгссөн төдийгүй одоо адил бэрхшээлтэй нөхөдтэйгөө хамт барилгын засал чимэглэлийн мэргэшсэн бригад болон ажилладаг байна. Тэрбээр "Олон жилийн өмнө хүүгээ хөтлөөд 29 дүгээр сургуулийн хаалгыг татаж байсан минь санаанд орж, нүдэндээ нулимстай зогсоно. Сургуулийн хичээлийн байрны асуудлыг шийдүүлэх гэж мөн ч их явдаг байсан даа. Одоо ингээд өнгөө зассанд маш их баяртай байна. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдээ таны хүүхдэд багшийн тусламжаас гадна аав ээжийн туслалцаа их чухал байдаг шүү" хэмээсэн юм. 

Харин хичээлийн танхим руу ороход сурагчийн ширээнд тохой нийлүүлэн сууж буй нэгдүгээр ангийнхан "Сайн уу, сайн байна уу" гэж багшийгаа дуурайн мэндчиллээ. Ийм л үг, ийм л инээмсэглэлээр хүмүүс хөглөгдөн амьдардаг байж таарна. 

"Тэд гараараа ярьж, нүдээрээ сонсдог" юм шүү дээ. Ритмийн багш Д.Баярнямыг "10 жил энэ сургуульд багшилсан хүний хувьд хэлэхэд Манай хүүхдүүд бүгдийг чаддаг. Сонсохоос бусдыг чадна гэсэн уриа ч бий" гэж ярихад хүсэл мөрөөдлөөр дүүрэн хүүхдүүдийн хоолой сонсогдох шиг болж билээ. 

Өглөөний тунгалаг агаар, хүсэл мөрөөдлийн гэгээтэй сүлэлдэн урьд урьдынхаас амгалан, урьд урьдынхаас жаргалтай болсон мэт нэгэн өдөр өнгөрч байна.

М.Дэвээжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Dave allen (127.0.0.1)
    Investing online has been a main source of income, that's why knowledge plays a very important role in humanity, you don't need to over work yourself for money.All you need is the right information, and you could build your own wealth from the comfort of your home! Binary trading is dependent on timely signals, assets or controlled strategies which when mastered increases chance of winning up to 90%-100% with trading. It’s possible to earn $10,000 to $20,000 trading weekly-monthly in cryptocurrency(bitcoin) investment, just get in contact with Mr Bernie Doran my broker. I had almost given up on everything about binary trading and never getting my lost funds back, till i met with him, with his help and guidance now i have my lost funds back to my bank account, gained more profit and I can now trade successfully with his profitable strategies and signals! Reach out to him on Gmail ( BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM ) , or his WhatsApp : +1(424)285-0682 for inquiries
    2024 оны 09 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    5 цаг 39 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
    5 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    5 цаг 58 мин
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
    10 цаг 0 мин
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
    Өчигдөр 10 цаг 13 мин
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    Өчигдөр 09 цаг 57 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван ШҮДЛЭН
    Өчигдөр 09 цаг 46 мин
  • ТАНИЛЦ: Зам хаах байршлууд
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
    Өчигдөр 09 цаг 21 мин
  • Улаанбаатарт 27 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
    Уржигдар 18 цаг 13 мин
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
    Уржигдар 17 цаг 40 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Тогтмол хэрэглээ бүрийг урамшуулах Big Loyalty хөтөлбөр үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 26 мин
  • Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    Уржигдар 17 цаг 20 мин
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    Уржигдар 15 цаг 14 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК