Хөх хотод өнгөрсөн бямба гараг буюу 11-р сарын 24-нд сар бүрийн стандарт дэвжээний монгол бөхийн барилдаан боллоо. ӨМБИС-д болсон энэ барилдааныг "Хасар" үндэстний мэдээллийн компаниас гурав дахь удаагаа зохион байгуулсан юм. Уг наадамд Өвөр монголын Баруун үзэмчний Төгөсжаргал, Цогбаяр, Хорлоо, Гансанням,
Сүнид зүүн хошууны Сурталт, Хэшигдалай, Улаанхадын Батжаргал зэрэг
шилдэг долоон бөх болон Монгол улсын начин Сугаржаргал зодоглолоо. Тэрбээр өнгөрсөн сарын барилдаанд үзүүрлэсэн. Харин энэ удаа Сугаржаргал Хишигдалайтай үзүүр түрүүнд барилдан түрүүлж 10 мянган юанийн шагнал авчээ. Тэрээр “Өвөр монголчууд ингэж гадаадын бөхийг урьж оролцуулж байгаа нь
Өвөр монгол бөх цаашлаад монгол туургатны бөхийг дэлхийд хандан
таниулж байгаа нь сайхан хэрэг" гэж ярьжээ.








Сэтгэгдэл (5)