Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тэтгэвэрт гараад олон эх үүсгэврээс тэтгэврээ авах боломжийг нээж байна. Тэтгэвэр авч буй хүмүүсийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Суурь тэтгэвэр гэдэг ойлголт орж ирснээр тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно. 10аас дээш жил ажилласан хүмүүс өндөр настны суурь тэтгэвэртэй болно" гэв.
Сэтгэгдэл (2)