Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 13-19 ний өдрүүдэд болно.
Энэ удаа 93 улсын 563 жүдоч өрсөлдөх тэмцээнд манай улсаас 20 жүдоч өрсөлдөнө. Баг тамирчдын түрүүч өнөөдөр Унгарыг зорьжээ. Тэмцээний жин тус бүрд дараах тамирчид өрсөлдөх бол холимог багийн өрсөлдөөнд эрэгтэйчүүдийн 90 кгд Ц.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн +78 кгд Д.Номинзул өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.
Эрэгтэй тамирчид:
- 60 кг- Э. Ариунболд, К.Ёолк
- 66 кг Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
- 73 кг Л.Анхзаяа , О.Уранбаяр
- -81кг О.Шинэбаяр
- -100 кг Б.Хүдэрчулуун
- +100 кг Б.Гончигсүрэн
Эмэгтэй тамирчид:
- -48 кг Г.Наранцэцэг , Ж.Анударь
- -52кг Л.Сосорбарам
- -57 кг Т.Ариунзаяа
- -63 кг Л.Энхрийлэн, Б.Ганхайч
- -70 кг Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ
- +78 кг А.Адъяасүрэн
Л.Баяр