

Хоёр долоо хоногийн уулзалтын турш орон орны төлөөлөгч, эрх баригчид уур амьсгалын талаар тохиролцоонд хүрч, хөгжингүй хийгээд хөгжиж буй орны хандлага, харилцааг тодорхойлдог юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг уулзалт Катарт болохоор товлогдсон нь олон хүний гайхширалыг төрүүлсэн юм. Учир нь Доха бол нүүрс хүчлийн хий хамгийн ихээр ялгаруулдаг нийслэлүүдийн нэг юм.
Уур амьсгалын олон улсын акц болох Киотогийн протоколд олон орон нэгдэн орсон боловч хөгжингүй буюу нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг 30 баян орон гэрээгээ зөрчсөөр байна.
Д.Идэр