Өвлийн эхэн сартай зэрэгцсэн орон нутгийн сонгууль дуусч, шинэ засаг ноёдын сунгаа эхлээд байна. Орон нутгийн төсвийг ирэх долоо хоногт багтаан батлах ёстой учир аймгууд засаг дарга нараа томилохоор яаравчилж эхэллээ. Гэхдээ энэ удаа засаг ноёдын цуваанд МАН-ын ялсан аймагт хуучин ноёд ахин заларч, АН-ын олонхи болсон газар доод тушаалтнууд нь суудал өгсөх бололтой.
АН-ын хувьд орон нутгийн сонгууль эхлэхэд л ялалт байгуулсан аймгийн АН-ын дарга нь засаг ноён болно гэсэн тохироотойгоор “тулаан”-д оржээ. Тиймээс АН-ын хувьд энэ дүрмээ баримтлан олонхийн санал авсан гэх 12 аймагт намын дарга нарыг нь томилохоор болжээ. Гэхдээ шинэ Засгийн газар байгуулагдсны дараа аймгийн АН-ын дарга нь өөр өндөр албан тушаалд очсон аймгуудад ширүүхэн өрсөлдөөн болж олуулаа нэр дэвшиж байгаа гэнэ. Тухайлбал хамгийн олон хүн улаанаас цэнхэр болсон Баян-Өлгий аймгийн засаг ноёны суудлын төлөө өрсөлдөж байна. Аймгийн АН-ын дарга Х.Ержан Зам тээврийн дэд сайд болсон тул түүний оронд олон хүн зүтгэж байгаа юм. Тухайлбал аймгийн АН-ын дэд дарга Лазетхан, Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер Х.Дармен, Өлгийн багшийн сургуулийн багш Х.Иманинагзм, бизнесмэн Н.Жирен нар байна. Мөн Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв саяхан Эрчим хүчний яамны дэд сайд болж Шинэчлэлийн Засгийн газарт багтсан. Тэрбээр өөрийнхөө хуучин суудалд нэгэн яамд мэргэжилтэнээр ажилладаг Нямдорж гэгчийг зүтгүүлж байгаа бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “Нэг ардчилал” фракц Зуун мод сумын засаг дарга Цэндсүрэнг дэвшүүлсэн байна. Мөн Сэргэлэн сумын засаг дарга “алаг” Мэндсүрэн ч нэрээ өгчээ. Гэхдээ Нямдорж нь Төв аймгийнх биш Увсын хүн тул нэр дэвшигчдээс хамгийн бага шанстай байгаа аж.

Сонирхуулж хэлэхэд ирээдүйн Баянхонгор аймгийн засаг даргад хамгийн их магадлалтай байгаа Д.Жаргалсайхан нь Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын дүү аж. Мөн Хөвсгөл аймагт шанстай яваа “Лидер” группын захирал Л.Ганболд нь Хөвсгөлдөө нэр хүндтэй гавьяат багш П.Лхагвасүрэнгийн хүү юм. Тэрбээр аймагтаа ноолуур боловсруулах үйлдвэр байгуулсан, өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан. Л.Ганболд нь 1972 онд төрсөн бөгөөд сонгогдож чадвал хамгийн залуу засаг ноён болох юм. Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар УИХ-д сууж буй тул энд ч бас АН-ынхны дунд ширүүн өрсөлдөөн болох “цаг агаар”-ын мэдээ байна.
Харин 9 аймагт ялалт байгуулсан гэж мэдэгдэж байгаа МАН-ын хувьд хуучин засаг дарга нарыг хэвээр нь үлдээх чиг барьж байгаа аж. Тиймээс Д.Тогтохсүрэн зэрэг ноёдууд улиран сонгогдох нь тодорхой болсон гэнэ. Гагцхүү Сэлэнгэ аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат гурван удаа сонгогдсон тул сэлгээ хэрэгтэй гэж зарим нь үзэж байгаа бололтой. Ж.Эрдэнэбат ч өөрийн орны хүнээ бэлдэн зүтгүүлж байгаа гэнэ.
Ийнхүү ирэх дөрвөн жилд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газартай хамтрах засаг ноёдын нэр бас ч гэж ханатайгаар дуулдаж эхэллээ.


Сонирхуулж хэлэхэд ирээдүйн Баянхонгор аймгийн засаг даргад хамгийн их магадлалтай байгаа Д.Жаргалсайхан нь Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын дүү аж. Мөн Хөвсгөл аймагт шанстай яваа “Лидер” группын захирал Л.Ганболд нь Хөвсгөлдөө нэр хүндтэй гавьяат багш П.Лхагвасүрэнгийн хүү юм. Тэрбээр аймагтаа ноолуур боловсруулах үйлдвэр байгуулсан, өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан. Л.Ганболд нь 1972 онд төрсөн бөгөөд сонгогдож чадвал хамгийн залуу засаг ноён болох юм. Хэнтий аймгийн АН-ын дарга Б.Гарамгайбаатар УИХ-д сууж буй тул энд ч бас АН-ынхны дунд ширүүн өрсөлдөөн болох “цаг агаар”-ын мэдээ байна.

Ийнхүү ирэх дөрвөн жилд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газартай хамтрах засаг ноёдын нэр бас ч гэж ханатайгаар дуулдаж эхэллээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (10)