зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэтгэлцээнийг холоос дурандвал..,

2012-11-28
0
ЖИРГЭХ

    BayartsogtVSGanbaatarС.Ганбаатар, С.Баярцогт гишүүдийн мэтгэлцээн монголын улс төр, нийгэмд урьд өмнө болж байгаагүй ач холбогдолтой, асар их мэдээллийг өгсөн, олон түвшинд, олон талаар маш олон гаргалгаа, дүгнэлт, нотолгоо хийж болохоор мөлжүүртэй, нийгмийн өнгийг тодорхойлох судалгааны обьект болохоор сайхан үйл явдал боллоо.

    Энэ мэтгэлцээнээс маш олон дүгнэлт гаргалгаа хийж болохоор байна. Зарим нь хувь хүмүүсийн мэтгэлцээнд бэлдсэн байдал, сонгосон тактикийг шинжилж, хувь хүмүүсийн мэдлэгийн түвшин, хандлагыг харьцуулж дүгнэсэн байна. Сонирхолтой.

    Баярцогт гишүүн үнэхээр сайн бэлджээ. Мэдээлэл сайтай, ажлыг хариуцаж нугалсан тул биет туршлагатай, бас дээр нь сайн баг ард нь ажилласан нь илт байна. Харин сонгосон тактик нь Ганбаатар гишүүний төлөөлөөд байгаа нийгмийн хэсэг рүү биш, хувь хүн рүү чиглэсэн нь улс төрчийн хувьд буруу сонголт болсон гэдэг нь нийгэмд үүсээд буй хариу үйлдлээс харагдаж байна. Өнөө үед түгээмэл болоод буй сайн мэдэхгүй байж мэдэмхийрдэг, асуудал бүр рүү үсчиж байдаг нөхдийг дараад өгөх юмсан гэсэн далд хүсэл бага сага юм гадарладаг хүн болгоны дотор үргэлж байдаг мэдрэмж. Баярцогт гишүүн мэтгэлцээнийг яг ийм хандлагаар хүлээн авч, үндсэн бэлтгэлээ базааж, өрөлтөө авсан бололтой. Хувь хүний түвшинд бол үнэхээр зөв тактик, амжилттай хэрэгжүүллээ, өрсөлдөгчөө "цохиж унагалаа". Харин энэ байрлалаа мэтгэлцээний турш үргэлжлүүлж, хувь хүн рүү довтолж байсан нь улиг тал руу хэлбийж, эхэндээ тэр довтолгооноос таашаал авч, сайшааж байсан хүмүүс хүртэл төвөгшөөж эхэлсэн нь мэдрэгдэж байв. Энэ л Баярцогт гишүүний алдаа болов уу.   

   Ганбаатар гишүүн олигтой бэлдсэнгүй, эсвэл бэлдээд байх юм байсангүй юу, бэлдээд бэлдээд ч тэрүү, ярьдаг юмаа л ярьж байсан нь мэтгэлцээнийг агуулгын, мэтгэлцээн гэсэн жанрынх нь хувьд онцын сонирхолгүй болгож, Баярцогт гишүүний лекц болгож орхив. Ууг нь төгс гайхамшигтай гэрээ гэж байх боломжгүй, өчнөөн асуудал байгаа, нээж, гаргаж тавьж болно. Ганбаатар гишүүн хэлсэндээ ар болж, сайн бэлдэж, өөрөө биш гэхэд бусад мэдлэг, мэдээлэлтэй байж болох судлаачид, төлөөллийг өөртөө татаж, татан оруулж, цэгцтэй, үнэхээр асуудлын шийдлийг эрэлхийлсэн, хоосон шүүмж биш алтернатив хувилбар байдлаар бэлдсэн бол жинхэнэ мэтгэлцээн болох байлаа. Мэтгэлцээнд дуудсан, тэр байтугай шавдуулаад хэвлэлээр шуугиулаад байсан УИХ-ын гишүүн хүн яагаад ийм бэлтгэлгүй, асуудлыг өнгөцхөн харж, үгийн үзүүрээр болчих мэт сууж байгаа нь олон хүнд, ялангуяа бодитой судалгаа, нотолгоо мэдээлэл горьдож байсан боловсролтой хэсэгт ойлгомжгүй байж, гишүүнд үл итгэх байр суурийг бэхжүүлсэн болов уу. Баярцогт гишүүний адил Ганбаатар гишүүн өөрийгөө төв болгон харж, хувь хүний мэтгэлцээнд бэлджээ.

   Энэ бол зөвхөн рингэн дээр мэтгэгчдийг үзээд хийх шууд тусгал дүгнэлт. Харин үүнээс гадна, дурангаа холдуулаад, фокусыг нь бүүдийлгээд үзвэл энэ мэтгэлцээнээс өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн өнгө аяс, тогтсон хэвшлийг тодхон уншиж болохоор байгаа нь бүр сонирхолтой. Холтгож, бүүдийлгэсэн дуранд бол Баярцогт гишүүн өнөөгийн засаг, төрийг төлөөлж болохоор, харин Ганбаатар гишүүн олон нийтийг төлөөлөхөөр дүр зураг харагдаж байна.

   Төр засаг асар их мэдээлэлтэй, олон мянган хувьсагчтай хөгжүүлсэн бэлэн загвартай, үзэглэсэн гэрээтэй. Хийсэн юмандаа итгэлтэй, хамгаалахад бэлэн. Цаашид ч олон олон асуудлыг шил дараалан шийдэж, гэрээ байгуулж, үнээний ферм үүсгэж, ард түмнээ жаргаах, улс орноо хөгжүүлэх алсын төлөвлөгөөтэй, өөртөө итгэлтэй. Үг дуу цөөтэй, бүрэг, хаалттай, хааяа нээгдэхээрээ ууртай, дээрэнгүй, түрэмгий. Тэд олуулаа, бараг олон нийтээс "олуулаа", бас ордонд суудаг. Өөрсдийгөө хамгийн шилдгүүд гэж үнэмшдэг, аливаа асуудал, шийдэл дээр хувийн хэвшлийн "capacity" буюу чадавхи хүрэлцэхгүй гэж сүүлийн 20-д жил бодож, үнэмшсээр яваа. Улс орноо өөд татах, ард түмнээ жаргаах гэсээрорчин нөхцөл өөр болж байгааг ойлгох сөгөөгүй яваа. Байгаа бүх юмаа сайнтай муутай нь нуусаар байгаад бүр зуршил заншил болчихсон.

   Олон нийт нь мэдээлэлгүй, мэдлэггүй, олон мянган хувьсагчтай загвар байтугай эксэл хүснэгт бараг ашигладаггүй, ялгадаггүй. Сургаар сонсож, таамгаар дугардаг. Нэг их судалж, нотлохыг боддоггүй, хүсдэггүй, өөрөө хийдэггүй хэрнээ шүүмжилдэг, ханардаг, ямар мэдээлэл хаанаас аваад, яаж ашиглаж, эрхээ хэрхэн хамгаалахаа сайн мэддэггүй. Гэнэн, гомдомхой, стресстэй, тэрийгээ яаж тайлахаа ойлгодоггүй, төр засагтаа хялбархан мад тавиулчихдаг. Төр засгийг төрүүлсэн “аав, ээжээ” гэж үзнэ, эрх танхи, гуймтгай хэрнээ голомтгой. Мөрөөдөл ихтэй, санаа арвин ч овилго муу, дотоод зөрчилтэй зүйл их хүсдэг. Өдөр тутмын асуудал, амьдрал, ажил бизнесдээ дарагдаад судлах, мэдэх сөгөөгүй. Чанга дуутай ч өрсөлдөх чадвар үнэндээ сулхан.

   Энэ хоёрын хооронд нүдэнд харагдахгүй ч хамгийн их мэдээлэлтэй, туршлагатай, алсын хараатай, тов тодорхой зорилго, төлөвлөгөөтэй гадаадын төр, бизнес, хөрөнгө оруулагчдын эрх ашиг баттай байгаа. Тэд нүдэнд харагдахгүй ч хэнийх нь ч биед хувилаад, ямар ч байр суурь илэрхийлүүлж, үйл явдлын өрнөлийг, бидний жишээн дээр бол мэтгэлцээнийг хүссэнээрээ хөгжөөх боломж, цоорхой бас бий. Хамгийн гол нь дээрх хоёр төлөөлөл маань мэдээлэл илт зөрүүтэй, мэдлэг хомс, харилцан итгэлцэл сул, хамтран ажиллах сэтгэл бага, биесээсээ л илүү гарах амиа хоохойлсон өчүүхэн үзэлтэй байвал гуравдагч этгээдэд ашигтай, амттай, хялбар өгөөш болох билээ.

   Нэг иймэрхүү дүр зургийг мэтгэлцээний өнгө аяс, өрнөсөн байдал тодотгон илтгээд байгаа бус уу? Энд оролцогч гишүүдийг тодорхойлж байгаа юм биш, тэднээр дамжуулан төр ба олон нийтийг гэнэт олж хараад байгаа ч юм биш, харин өнөөгийн манай төр ба олон нийтийн хоорондын харилцаа, байгаа бодит байдал энэ хоёр гишүүний мэтгэлцээн дээр давхар харагдаж, нотлогдож байгааг л өгүүлж буй юм шүү. Өөрөөр хэлбэл, Монголд төр ба олон нийт хоорондоо алд дэлэм зайтай, бие биедээ мэдээлэл өгч авч, итгэлцэж, харилцан үр ашигтай, нийтийн асуудлын шийдэл, хөгжлийн төлөө хамтран ажиллах орчин, соёл үнэхээр болхи байна. Ардчиллын үндсэн зарчмууд бүрэлдэж, нийгэмд суугаагүй л байна гэсэн үг.

   Иймэрхүү соёл, дүр зураг ноёлсоор байгаа нөхцөлд мэтгэлцээн энэ хоёр төлөөллийн хувьд хэзээ ч сонирхолтой болохгүй, өөрөөр хэлбэл жинхэнэ мэтгэлцээн гарахгүй. Мэдээж, хэн нь ч ялахгүй, гуравдагч этгээд ялсаар, эсвэл ялах орон зайг тэдэнд бэлэглэсээр байх болно.

   Тэгэхээр, хялбархан илэрхийлвэл, төр нь өөрт буй мэдээллээс олон нийттэй цэгцтэй хуваалцдаг, олон нийтийг, мэргэжилтнүүдийг үнэн сэтгэлээсээ хүндэлдэг, ойшоодог соёл бүрдүүлэхийг хүчээр ч хамаагүй түргэвчлэх хэрэгтэй байна. Олон нийт мэдээллээ ашиглаж, бодитой дүгнэлт, гаргалгаа хийж, дуу хоолойгоо зөв хүргэж сурах, өөртөө итгэлтэй, итгэл үнэмшилтэй, зоригтой болох хэрэгтэй байна. Энэ нь, нийт ард түмэн гэхээс илүүтэй салбар салбарын мэргэжилтнүүдийг өндийж, өөртөө итгэлтэй байж, мэдлэгээ арвижуулж, дуу хоолойгоо тодхон гаргаж, нийгэмд байх ёстой байрь сууриа бусдад эзэгнүүлэлгүй бушуухан эзлээсэй гэсэн санаа юм.

   Дараа дараагийн мэтгэлцээн хувь хүмүүсийн мэтгээн биш, жинхэнэ мэдлэг, шийдэл, гаргалгаануудын тулаан байж, улс орны хөгжлийг урагшлуулах, нийгмийн уур амьсгалыг зөв залах чиглүүр болон хөгжих болтугай.

Б.Найдалаа /www.twitter.com/naidalaa/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • sanal (122.254.127.34)
    Ganbatar gishyynd urialahad,OT gereeg uurchleh niitiin hedelgeen ernyyleech gej sanal blogomoor bna.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин (93.219.136.224)
    Ганбаатар тэнэг мал гэдгээ хангалтрота ХАРУУЛСАН МЭТГЭЛЦЭЭН БОЛСОН. Шоучин гар гэдгээ сайн харуулссандаа.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • zochin (80.219.21.230)
    ganbaatariin zob bsan. ene geree ashigui ee mongoliin ard tvmend. udahgui tsag hugtsaa haruulanaa. ter ved muu hujaa baytsogtiig hamgiin tvrvvnd shorond hiih heregtei dee.
    2012 оны 11 сарын 29 | Хариулах
  • (182.160.1.115)
    naidalma chi hediig avsanbe.ym meddeg geed baigaa heseg hunii toon d chi uuriiguu oruuljee. chinii erh ashgiin tuluu ganbaatar gedeg hun duugarsan
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • puck you (103.9.90.253)
    zugeer l aril chi mongoloos
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • Mai ***** (103.9.90.253)
    Zugeer ***** chi mongoloos
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • (122.201.17.2)
    zahialgatai medee baina Mongoliin ard tumen teneg bish shuu dee bugdeeree harsan Tolgoi ugaah gesen iimerhuu yadmag yum hiihee bolioch ee. Tovchhondoo Bayartsogt ard tumniig doromjilson.
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • (122.201.18.144)
    Zakhialagtai medee bn Bayartsogtoo mongolchuud tiim amarkhan chinii molgiig huleej avakhgui ee
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • aagii (202.55.191.35)
    Bayartsogt huneer yum belduuleed teriige unshaad l, ard tumniieh ashigt niitssen er ni yu hiisen yum be Ganbaatar zorigtoi sain bna ard tumnee tuluulj duugaradag hani l heregtei bna dem heregtei bna MANAIHAAN huvaaj idehee tur huleeged eldev geree contaktaa anhaarlaa handuulmaar yum aa
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • Ga Ноён (49.0.186.247)
    Энэ мэтгэлцээн ямарч тэнэг хүн ойлгохоор зүйл болж өнгөрсөн маш энгийнээр хэлвэл Ганбаатар гишүүн Оюутолгой гэрээнд өөрчилөлт оруулъя ард түмний эрх ашигт нийцүүлье гэсэн Ард түмнийхээ өмнөөс дуугарсан шүү
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • sss (122.201.20.194)
    Iluu dutuu yum bhgui zgr Ganbaatar.g demjij bn. Bayartsogt chi hze 1n tsagt hiisen hergiinhee laig uureh l bno chi bish yumaa ghd chni huuhduud ***** l bndaa eh ornoo hudaldaad
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • ok (202.55.180.89)
    ene nohor hoorhii buruu oilgoj dee.bayartsogtiin liberal ardizhaliin unen torh endees haragdaj bsan hsuu.mongol ulsad yamar ch aldagdalgui ersdelgui gej bnga heleed bna lee hoorhii .asar ih eresteltee bhgui yu daa ali ch talaaraa.ter nohort bol mongonoos oor yum bodohgui bolson ni haragdaj bna lee.iim nohduud eh ornoo zardag yum ueiin ued iim humuus bsaar irsen
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • (202.5.194.81)
    хахах хэдэн төгрөг аваад бичсэн байх дооо
    2012 оны 11 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайд "томилогдоно" гэж бодож байна, УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн дүүрэн дэмжих ёстой
    4 цаг 34 мин
  • 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарын намтар
    5 цаг 11 мин
  • Б.Батцэцэг: Хангайн бүсийн сонгууль шударга болоогүй
    5 цаг 40 мин
  • Багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрт дараах байгууллагууд нэгдэхээ илэрхийлжээ
    6 цаг 44 мин
  • Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ
    7 цаг 18 мин
  • Боксын дэлхийн аварга Александр Усик Д.Трампыг Украинд ирж долоо хоног амьдрахыг урьжээ
    7 цаг 22 мин
  • Ерөнхий сайдын томилгоон дээр дахиад л Женко ялж байна!
    7 цаг 37 мин
  • Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна
    8 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Хотын асуудлыг намын асуудал болгож болохгүй
    9 цаг 7 мин
  • Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн
    9 цаг 19 мин
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
    9 цаг 28 мин
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Баруун сэнстэй"-д гарсан түймрийг бүрэн унтраажээ
    9 цаг 47 мин
  • Япон улсад ажиллаж буй 11 монгол иргэн нийллэг зохион байгуулж, согтуурсан үедээ нэгэндээ хүч хэрэглэн танхайрчээ
    9 цаг 55 мин
  • “ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна
    10 цаг 2 мин
  • Бороотой өдрүүд айсуй
    10 цаг 26 мин
  • Ханын материалд 3000 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
    11 цаг 2 мин
  • МАН: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ
    11 цаг 23 мин
  • П.Наранбаяр: Боловсролын салбарын ажилтнууд хөнгөлөлт эдэлнэ
    11 цаг 37 мин
  • П.Анужин: Энэ парламентын үед ганц нам дангаараа засаглах боломжгүй
    12 цаг 42 мин
  • Д.Трамп Лос-Анжелес дахь жагсаалыг дарахаар 2000 Үндэсний гвардийн цэрэг илгээжээ
    12 цаг 52 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
  • Бүх цэргийн наадмын ТААВАР эвдэх хүчтэнүүд
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
  • Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нар өрсөлдөнө
  • Б.Жаргалан: Ерөнхий сайд аа, та зүгээр л огцроод өгчих
24 баримт
  • Бүх аймаг, цэргийн цолтнуудын "манлай"-д зогсох Э.Мөнхбаатарын тухай 15 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК