

Одоогоор сэжигтнүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Бангладешийн Дотоод хэргийн сайд Мохиуддин Хан Аламгир үйлдвэрт гал гарсан шалтгааныг шалгасан баримттай танилцаад санаатай тавьсан түймэр хэмээн дүгэсэн юм.
Түймрийн үеэр үйлдвэрийн хаалгыг түгжсэнээс олон хүн түймэрт амиа алдсан гэж цагдаа нар үзэж байгаа юм. Үйлдвэрийн ажилчид шатахгүйн тулд олон давхар барилгаас ч үсэрч амиа алдаж байсан юм.
“Ашулиа” оёдлын үйлдвэрийн түймрийн үеэр хүмүүс олон тоогоор амиа алдаад зогсохгүй 200 гаруй хүн ихээр түлэгдсэн юм.
Түймрийн дараа гэр бүл, найз нөхөд, хамаатсан садныхаа амийг нэхсэн олон зуун хүнийг жагсаал тус улсад болсон юм.
Бангладешийн бэлэн хувцасны үйлдвэрлэл нийт экспортын 80 хувийг эзэлдэг буюу 24 тэр бум долларын үнэд хүрдэг байна. Тус улсад 4500 гаруй хувцасны үйлдвэр байдаг байна. Бангладешийн “Сангбад Сангста” мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус улсад жилд 6000 гаруй хүн галд шатаж амиа алддаг гэжээ.
Д.Идэр

