

Иргэний нийгмийн талаарх судалгаа нь олон улсад тийм ч ил тод байдаггүй Монгол улсын шоронгууд тус улсын 2.8 сая иргэний ардчиллыг хязгаарлаж байна.
“Социалист монгол 22 жилийн өмнөөс ардчилсан улс болсон. Гэвч энэ өөрчлөлт Монголын шоронд хэрэгжээгүй юм” хэмээн олон жилийн турш иргэний эрхийн төлөө тэмцэж байх үеэрээ таван удаа баривчлагдаж байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Г.Баасан яриагаа эхлэв.
“Монголын нийгмийн хоёр дахь доройтол бол баривчлах төвүүдийн алдаа” юм хэмээн Г.Баасан ярьжээ. Түүнийхээр эдгээр төвүүд яллах байгууллагуудаас ч илүү аюултай аж.
Алдарт тэмцэгч дөрвөн жилийн өмнө вино, ганц шоколад хулгайлсан охин Монголын шоронд найман жил түгжигдэх болсноос хойш улсынхаа шоронгийн системийг ихэд анхаарах болсон байна. Аймшигтай гэмт хэрэг үйлдсэн хүн хариуцлагаа хүлээх нь мэдээжийн хэрэг. Гэвч шалихгүй хэрэг үйлдсэн хүмүүс шоронд орж байна. Энэ хоёр хэргийг ялгаж салгах хэрэгтэйг Г.Баасан онцлон хэлсэн юм.

Г.Баасан цагдаа, шүүх, шоронгийн байгууллага дотор энгийн үзэгдэл болсон гэмт этгээдүүд нас барж буй талаар дорвитой судлахыг оролдож байна. Тэрбээр “Алуурчин этгээд дээрх байгууллагад нас барахдаа амиа хорлосон мэт харагддаг. Гэхдээ энэ явдал олон дахин давтагддаг нь маш сэжигтэй” гэжээ.
Олон улсын хүний эрхийн байгууллага Эмнести Интернэйшнл 2002 оны тайландаа Монголын шоронд хоригдогсод ихээр тарчлуулж, өлбөрч үхэж байгаа талаар тусгасан байдаг аж.

Түр хоригдож буй сэжигтнүүдийг тухайн хэргийг хийсэн, хийгээгүйг үл хамаарч хоол өгөхгүй өлсгөж хэргийг нь хүлээлгэдэг явдал сүүлийн жилүүдэд нэлээд газар авчээ. Мөн шоронгуудад улсын төсвөөс бага мөнгө төсөвлөх нь хоригдлуудыг удаан хугацаанд хоолгүй байлгах бас нэгэн нөхцөл болж байна.
Иргэний нийгэм болон хүний эрхийн олон байгууллагууд Монголын шоронгийн аймшигт системийг анзаарч 2003 онд Монголын Засгийн газарт хоригдлуудад нийгмийн харилцааны талаас ихээхэн тусалж, шоронгийн нөхцөл байдлыг анхааран үзэх хэрэгтэйг сануулж байсан юм.
Гэмт хэрэгтнүүдийг хүмүүжүүлж, нийгэмшүүлэх ёстой Монголын 24 шоронгийн 5899 хоригдолд ердөө л 78 нийгмийн ажилтан, 26 сэтгэл судлаач ногддог байна.
Чехийн ТББ Каритасаас Монголын прокурорын газарт түр ажилласан төлөөлөгч Жаурена “Шоронгийн хоригдлуудаас хоолны чанар болон сахиулууд мөнгө өг гэж дарамтладаг, зоддог талаар гомдол ихээр ирдэг” хэмээн ярив.

Г.Баасан зургаадугаар сарын 28-нд сонгогдсон Ардчилсан намыг нөхцөл байдлыг өөрчилнө хэмээн итгэж байгаагаа илэрхийлж “Бид шинэ засгийн газартай боллоо. Одоо л би ардчиллын шинэ эрин эхлэнэ хэмээн итгэж байна” гэж хэллээ.
Нээрээ ч ахмад зүтгэлний ярьдаг шиг Монголын шоронгийн нөхцөлд анхаардаг хүн ховор. Гэмт хэрэг хийсэн гээд хүний жагсаалтаас хасч болохгүйг төр засаг анхаарах цаг болжээ.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (5)