

Японы ирээдүй нам нь цөмийн эсрэг байр суурьтай байх аж. Атомын цахилгаан станцыг эрс шийдвэртэй эсэргүүцдэгээрээ олонд алдартай Юкико Када шинэ намынхаа даргаар томиологдсон байна.
Японы эрх баригч Ардчилсан намын тэргүүн асан Итиро Озава парламентын сонгуульд «Японы ирээдүй» намтай нэгдэх саналыг дэмжсэн байна.
Японы ирээдүй нам нь удахгүй болох парламентын сонгуульд гурав дахь хүчин болохыг зорьж буй ганц шинэ нам биш юм. Осака хотын дарга Тору Хашимотогийн Японы шинэчлэлийн нам ч гурав дахь хүчин болохыг хичээж байгаа.
Японы парламентын доод танхимын сонгууль хугацаанаас өмнө буюу 12-р сарын 16-нд явагдахаар болсон юм. Энэ сонгуульд Ардчилсан нам болон Либерал ардчилсан нам голло байр суурьтай байх нь тодорхой асуудал юм.
Д.Идэр



