
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ба НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх-2” төсөл хэрэгжиж эхэлсэн

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ба НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх-2” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд шинэчлэн батлагдсан байгаль орчны багц хуулийн хэрэгжилт болон байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, байгаль орчны аудитын чиглэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Байгаль орчны аудитын сургалтыг ирэх 12-р сарын 11-13-нд зохион байгуулах гэж буй аж.
Сургалтад байгаль орчны салбарт гурваас таван жил ажилласан, цаашид дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэл, сонирхолтой байгууллага, хувь хүмүүс хамрагдах боломжтой юм байна.