Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Хенри Киссинжерийн “Дипломат үйл ажиллагаа” номыг ахмад дипломатч Д.Чулуундорж монгол хэлнээ хөрвүүлжээ. Энэхүү номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр 14.30 цагт Гадаад харилцааны яаманд болно.