

Тэрбумтан Ройны крикет болон автомашины салбарыг спонсорлодогоороо алдартай “Сахар” групп зочид буудлын 75 хувийг 575 сая ам.доллараар худалдан авчээ. Харин үлдсэн 25 хувь нь өмнөх эзэн Саудын Арабын хунтайж Алвалид Бин Талалд үлдэж байгаа аж.
Энэ нь Субрата Ройн Нью-Йорк хотод худалдан авсан хоёр дахь зочид буудал болж байгаа юм. Тэрбээр өмнө нь дээд зиндааны Dream New York зочид буудлыг 220 сая доллараар худалдан авсан юм.
Д.Идэр

