
Эх сурвалжийн мэдээлснээр Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг, ИТХ-ын даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар нарын нэрийг дэвшүүлж санал хураасан байна. Харин санал хураалтын дүнгээр П.Ганхуяг олонхийн санал авчээ. Тиймээс ирэх дөрвөн жилд Дорноговь аймгийн АН-ын дарга П.Ганхуяг Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхээр боллоо. Шинэ засаг даргын нэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт удахгүй өргөн мэдүүлэх юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)