зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Далхжав: Ардчилсан шинэ Үндсэн хууль монгол хүний мэргэн ухаан нэвт шингэсэн, ардчилал, эрх чөлөөг ард түмэндээ өгсөн

2025-1-02
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

А.Далхжав: Депутатууд өөр хаалгаар зүг буруулан ордноос гарцгаадаг үе ч хэд хэд тохиосон

"Цусгүй тулалдаан”-ы тухай өгүүлэл (Дурдатгал)

Шатраар наадахыг “цусгүй тулалдаан” хэмээдэг. Тэгвэл би бээр бас нэгэн онцгой “цусгүй тулалдаан”-д оролцож явснаа сэтгэл зүрхэндээ бахархаж явдаг юм. Энэ бол цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үргэлжлэл-Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэж батлах 76 өдрийн үйл явдал. Ганц би ч биш АИХ-ын депутат 430 хүн энэ их үйл хэргийн төлөө ёстой нойр, хоолоо умартан байж зүтгэсэн билээ.

Халуун намраар эхэлсэн АИХ-ын чуулган идэр есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд үргэлжилсээр... Үндсэн хууль хэлэлцэхийг больё, дараагийн чуулган хэлэлцэж батлах биз, хөдөөд зуд, зурхан нүүрлээд цаг агаар хүндэрлээ, тарцгаая гэсэн үг ч сонсогдож л байлаа. Яалаа гэж дээ. Бид чинь монголын ард түмнийг төлөөлсөн төрийн түшээд шүү дээ. Үндсэн хууль хэлэлцэж батлах гэж монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн бус уу. Энэ зорилгоосоо огтхон ч буцахгүй гэсэн үзэл бодол, сэтгэл зүтгэл давамгайлж өдөр нь хэлэлцэж шийдэлд хүрч чадаагүй асуудлаа шөнө үргэлжлүүлнэ. Чуулганы танхимаас гараад ирэхэд Засгийн газрын ордны хойт талын баруун хаалган дээр туг, уриа лоозон барьсан жагсагчид орилолдон хашгиралдана. Депутатууд өөр хаалгаар зүг буруулан ордноос гарцгаадаг үе ч хэд хэд тохиосон.

Нам, эвсэл, холбоод аймгийн төлөөлөл депутатуудын хэсгүүд завсарлага авах, хурал орхих, өөрсдийн эрх ашигт нийцсэн элдэв янзын шаардлага тавих энүүхэнд. Гэвч чуулган ажил хэрэгчээр үргэлжлэн хуралдаж асуудлаа шийдэж чаддаг байв. Танхимын уур амьсгал ачааллыг даахгүй суудал дээрээ ертөнцийн мөнх бусыг үзсэн тохиолдол ч гарав. Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутат М.Гантөмөр “Монгол хүн хоёр эхнэртэй байх”-ыг Үндсэн хуулиар баталгаажуулъя гэсэн санал оруулж 70 гаруй депутатын санал авч, олныгоо нойрноос сэрээж ч байлаа.

Төрийн сүлд ямар байх тухай олон төсөл, загварууд яригдаж байх энэ мөчид зураач Ш.Тэнгисболдын “цагаан шонхор” ч маргааны нэг сэдэв болж байлаа. Ер нь үхэр, хонь... ямаа, гурван толгойтой ногоон мориор сүлдээ хийвэл яана гэсэн олон санал, янз бүрийн загвар ирснээс шүүн хэлэлцсээр эдүгээгийн “Жигүүрт хөлөг” тодорч батлагдсан даа.

Чуулганы танхимд өлсгөлөн зарлана гэж депутат С.Харжаубай босож ирэв. “Иргэн” хэмээх депутат Д.Ламжав “галзуу” хүмүүсийн саналаар Үндсэн хуулийг манаачгүй (цэцгүй)-гээр баталж болохгүй гэж хатуу сануулав. Яруу найрагч О.Дашбалбар тэрсэлдээд хурал хаяж гарав... Ер нь чуулганаа тараая ч гэх шиг амтай бүхэн дураар авирлаж эхлэхэд Ерөнхийлөгч ам нээж: -“Депутат та нар хязгааргүй эрхтэй. Харин чуулганаа тараах эрхгүй” гэсэн үгнээс хойш депутатуудад хэлэлцэж байгаа асуудалдаа нэлээд нухацтай шуудрав.

Харин депутат миний хувьд АИХ- ын сонгуулийн 50 дугаар тойргоос сонгогдсон юм.

Ардчилсан шинэ Үндсэн хууль бол монгол хүний мэргэн ухаан нэвт шингэсэн, ардчилал, эрх чөлөөг ард түмэндээ жинхэнэ утгаар нь өгсөн бүтээл болсон гэж омог бардам явдаг.

Үндсэн хуулийн төсөлд “мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт яригдаж төрийн хамгаалатгад байна, байхгүй гэсэн маргаан дэгдэв. Дээрх заалтыг хэрэггүй гэж үзээд төслөөс хасна гэсэн санал давамгайлах байдал үүсэхэд депутат Д.Лхагвасүрэн (гавьяат мал зүйч), бидний хэсэг депутатууд нэгдэн төсөлд байгаа заалтыг хэвээр нь авч үлдээх саналтай байна. Хэрэв зөвшөөрөхгүй бол завсарлага авна, чуулганыг орхино гэдгээ мэдэгдээд нэгдэл, сангийн аж ахуйн дарга депутатууд дэмжив. Олны мэргэн ухаанаар зөв шийдэлд хүрч батлуулаад сэтгэл амсхийж билээ. Гэхдээ мал сүргийн “удмын сан” гэдэг хоёр үг орхигдсоныг одоо яалтай билээ.

Чуулганы танхимд Лу.Болд бид хоёр зэрэгцээд суудаг байлаа. Өрөвгөр үстэй шар банди үг хэлж, шинэ санаа гаргах боловч үг хэлэхдээ түгдчинэ. Бид хоёрыг зэрэгцээд сууж байхад Герман улсын сурвалжлагч бүсгүй фото зураг татаж бидэнд дурсгасныг одоо харж байхад хуучин, шинэ төрийн өнгө төрх, хөгшин залуу хоёрын зүс царайг яг илтгэнэ. Би чуулганы турш 20 гаруй удаа босож үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн болов уу.

Нэг өдөр хурлын танхимын баруун урд хаалгаар өндөр оройтой хар өнгийн бүрх малгай духдуулж, цэрэг маягийн өмд өмсөж, хромон гутал жийсэн эр ороод ирлээ. Бас цагаан цамцан дээр хар зангиа зүүсэн харагдана. Яруу найрагч, депутат О.Дашбалбарын үс нь дал мөрөө нөмөрч бутраад яах аргагүй мөн дөө. Танхим даяараа инээд хөөр болох нь тэр. Тэрээр үнэний төлөө чанга дуугарна, эсвэл тэрсэлдээд танхимаас гараад явчихна. Депутат С.Билэгсайхан,    Д.Энхбаатар, Н.Самат, К.Сайраан нар үе үе буриад, казах хувцсаар гангарч ирнэ. Үндэс, угсаагаа хамгаалах гэсэн өөрсдийнхөө саналыг Үндсэн хуульд тусгуулах гэж тэд зүтгэдэгсэн.

“Цусгүй тулалдаан” 76 хоног үргэлжлээд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын доор Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан тэр сайхан цагийг монгол түмэнд үл мартагдана.

Х.Пүрэвдагва:Хэн нэгэн хүн Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл, өгүүлбэр болгоны агуулгыг тайлбарлана гэдэг боломжгүй зүйл, хүч үл хүрнэ, бас ёс зүйд үл нийцнэ

(Дурсамж)

Ардчилсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаад 20 жил нэгэнт болжээ. Бидний туулж өнгөрүүлсэн энэ 20 жилд Үндсэн хууль маань хэр үйлчилсэн, эх хуулийнхаа заалт бүрийг монголчууд бид улсынхаа хөгжилд мөрдлөгө болгон, түүний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, үр өгөөжийг нь хүссэн хэмжээндээ хүртэж чадав уу? гэх мэт олон асуулт гарч байна.

Аливаа улс гүрний үндсэн хууль бол бусад бүх хуулийн ЭХ ХУУЛЬ, нийт иргэдийн нийгмийн зөвшлийн үндсэн ГЭРЭЭ байдаг. Энэ ч утгаараа 20 жилийн өмнө Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг улсын нийт аймаг, сум, хот, дүүргийн нийт иргэдээр хэлэлцүүлэн, улмаар ард түмнээсээ шууд сонгогдон, тэднийг төлөөлөх мандат өвөртөлсөн 400 гаруй элч-депутат нар бүхэл бүтэн 76 хоног бүлэг, зүйп, өгүүлбэр, үг, үсэг бүрээр нь дахин дахин нягтлан хэлэлцэж баталсан билээ.  

Үндсэн хуулийн агуулгыг бүхий л талаас нь мэтгэлцэж, цаашид энэ үг, өгүүлбэрийн агуулгыг ийнхүү ойлгож мөрдөнө гэж зөвшилд хүрэх замаар зүйлчлэн хэлэлцэж баталсан протокол хэдэн зуун ботиороо байгаа болохоор өнөөгийн болон хойч үеийн мэргэд тэрхүү анхдагч ойлголтыг нь сайтар судалж мөрдөх учиртай хэмээн бодно. Сүүлийн үеийн улстөрчид, судлаачид, мэргэд эх хуулийнхаа заалтуудыг өөрийнхөөрөө тайлбарлах оролдлого цөөн биш гарч буйд нухацтай хандах учиртай гэж бодно. Үндсэн хуулийн зүйл, өгүүлбэр, үг бүрийн агуулга нь баримт болон үлдсэн шүү гэдгийг дахин давтан хэлье.

Үндсэн хуулийн тунхаг хэсэгт улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,  эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг зорилго болгоно хэмээн даян дэлхийд ёслол төгөлдөр тунхаглан зарласан билээ.

Үндсэн хуульд төрийн үйл ажилагааны мөрдлөгө үндсэн зарчмыг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хаших, хууль дээдлэх” хэмээн тов тодорхой, хоёргүй санаагаар томъёолсон юм. Эдгээр нь дэлхийн түүхэнд хүн төрөлхтний оюун санааны хөгжлөөр бүрэлдэн буй болсон нийтлэг үнэт зүйл. Тэр үнэт зүйлийг монголчууд бид ойлгон мэдэрч авсан хэрэг.

Харин хорин жилийн хугацаанд эдгээр зарчмыг бид төрийн үйл ажиллагаандаа ягштал мөрдлөгө болгож чадсан уу? гэдэгт л асуулт байнга гарч байна. Төрийн байгууллагууд үйл ажиллагандаа хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж байна уу? Хүний амьдралын бүхий л хүрээнд шударга ёс хэрэгжиж байна уу? Ер нийгмийн амьдралын аль ч хүрээнд хүнд байх төрмөл шинж бол эрх, эрх чөлөө. Төр иргэндээ эрх, эрх чөлөө олгодоггүй, харин эрх, эрх чөлөө эдлэх бололцоог нь хангахын төлөө л үйлчлэх учиртай. Хэрвээ энэ бололцоог нь хангахгүй, эсвэл ёс төдий хандвал иргэдийн зүгээс Үндсэн хуулийнхаа  дагуу зүй ёсны шаардлага тавих нь гарцаагүй. Шаардлага гарч л байвал төр хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэгдэнэ. Төрийн үйл ажиллагааны нэг үндсэн шалгуур, зарчим бол шударга ёс мөн. Нийгэм бүхэлдээ шударга байна уу, эсвэл шударга бус байна уу гэдэгт олон учир шалтгаан нөлөөлөх нь зүйн хэрэг боловч юуны түрүүнд төр шударга байх нь нийгмийн амьдралын бүх хүрээнд шударга ёс хэвшүүлэх үндсэн нөхцөл болно. Төр нь шударга байвал иргэдийн харилцаанд шударга ёс хэвшинэ. Иргэдийн харилцаанд шударга ёс хэвшвэл нийгмийн бусад том, жижиг, бичил бүлгүүдийн амьдралд шударга ёс хэвшинэ.

Тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим гэж Үндсэн хуульд заасан билээ. Тэгвэл тэгш байдал гэж чухам юуг ойлгож Үндсэн хуульд тусгасан бэ? Тэгш байдал гэдэг бол нийгмийн харилцааны ойлголт. Нийгмийн тэгш байдал гэдэг бол тодорхой үйл ажиллагааны хүрээнд нийгмийн бүх гишүүд адил статустай байх нийгмийн байгууламж. Нийгмийн тэгш байдлын улс төрийн агуулга нь нийгмийг удирдах дүрэмд тусгагддаг. Сонгуульд оролцох эрх, манлайлагчдаа сонгон тодруулах дүрэм журам, тэдний эрх, үүрэг, хуулийн өмнө тэгш байх зэрэг ойлголтоор илэрхийлэгддэг юм. Тэгш байдал гэсэн ухагдахууны эдийн засгийн агуулга нь баялаг хуваарилах хүрээнд хамаарах бөгөөд, ажиллах, нөөц хуваарилахтай холбоотой тайлбарлагддаг билээ. Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад чухамхүү энэ үүднээс хандаж, зөвшилцсөн юм. Тэгвэл өнгөрч буй 20 жилийн хугацаанд тэр байдал хангагдсан уу? Хэр хангагдаж байна вэ? гэсэн асуултад иргэд анхаарлаа цаг ямагт хандуулж, хэрвээ үгүй гэсэн хариулт гарч байвал тэгш байдлаа хангуулахын тул төрөөс байнга шаардаж байх учиртай. Үүнийг бичигч би монголын нийт иргэдийн өмнөөс ямар нэг хариулт хэлэх нь зүйд үл нийцэх учир түдгэлзлээ.

Эрх чөлөө гэдэг бол хүн үйлийн олон хувилбараас сонголт хийх, түүнийгээ хэрэгжүүлэх боломжийн тухай ойлголт. Хувилбар сонгох боломж үгүй бол тэр нь эрх чөлөө байхгүй гэсэн үг. Ёс зүйн талаас нь хандвал эрх чөлөө гэдэг нь хүний чөлөөт байдлын тухай ойлголт. Хүний чөлөөт байдал хэр их байна, тэрээр төдий чинээ хариуцлагатай байна гэсэн үг. Хүний эрх чөлөөт байдал бусдын эрх чөлөөт байдлаар хязгаарлагдаж байдаг. Тийм ч учраас Францын 1789 оны “Хүн ба иргэний эрхийн тунхагт хүний бүгдийг хийх боломж нь бусдад хор учруулахгүй байх” гэж тодорхойлсон байдаг юм. Хувь хүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байх хэм хэмжээг гагцхүү хуулиар зохицуулах учиртай. Нөгөө талаар эрх чөлөө бол нийгмийн ёс зүйд тулгуурласан хувь хүний ухамсартай үйл юм. Хувь хүн эрх чөлөөгөө эдлэхэд төрийн үүрэг ихийн зэрэгцээ иргэний үйл, ухамсар, боловсрол, ёс зүй, үүрэг, хариуцлага шийдвэрлэх үүрэгтэй юм.

Хэн нэгэн хүн Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл, өгүүлбэр болгоны агуулгыг тайлбарлана гэдэг боломжгүй зүйл, хүч үл хүрнэ, бас ёс зүйд үл нийцнэ.

Монгол Улсын шинэ Үндсэн хуульд тусгасан төрийн үйл ажиллагааны зарим үндсэн зарчмын үзэл санааны агуулгыг өөрийн бодол санаа, тэр үед хөтөлж байсан тэмдэглэл, хэлэлцүүлгийн явцад гарч байсан депутатууд, эрдэмтэд, мэргэдийн хэлж байсан үг зэргээс сэргээн санаж товч тайлал хийхийг оролдлоо. Эдүгэгиин мэргэд, оюунтнууд, дарга нар тунгаан болгооно биз ээ.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Michael Davenport (181.214.164.245)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 01 сарын 06 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.79)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.79)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.176.229)
    BOOWN XOXI LAW GUN XXNO SEXSEER XUCHINDUULI80955877
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.176.229)
    ANUSDI SEKSEER VANXANDI80955877
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.11.193.169)
    Монгол улсын Үндсэн хууль нь дор хаяж БНСУ-ын үндсэн хууль шиг хариуцлагын тогтолцоо нь чанга өндөр байх ёстой. Тэгж байж улс орон хөгждөг юм байна. Түүнээс биш ардчилал гэж хаана ч байхгүй юм ярьж попрох хэрэггүй. Ардчилал гэх хий хоосон зүйлийг барууны хөрөнгөтнүүд ядуучуудыг ядуугаар нь байлгахын тулд гаргаж ирсэн тоглоомын хөзөр. Тиймээс ардчилал гэх барих харах зүйлгүй хий хоосон тунхагуудыг Үндсэн хуулиас авч хаях хэрэгтэй. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэр эрхлэж байхад мөлжлөг мөнхийн байдаг. Бид ардчилал гэсэн хососон нэртэй капиталист ниыгэм рүү орчихсон. Тиймээс Үндсэн хуулиа нийгмийнхээ харилцаанд нийцүүлэх хэрэгтэй.
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.11.193.169)
    Одоогийн үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсоон. Энэ үндсэн хуульд хулгайч дарга нарт хатуу хариуцлага тооцох заалт орхигдсон учраас төрийн ордон болон бүх төрийн байгууллага чинь хулгайч гаруудаар дүүрсэн учраас ....
    2025 оны 01 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    8 цаг 30 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    11 цаг 55 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    12 цаг 3 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    12 цаг 16 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    12 цаг 27 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    12 цаг 41 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    12 цаг 46 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    12 цаг 58 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    13 цаг 5 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    22 цаг 17 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    Өчигдөр 10 цаг 46 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    Өчигдөр 08 цаг 43 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 48 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    Өчигдөр 07 цаг 40 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    Өчигдөр 07 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    Өчигдөр 07 цаг 22 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК