зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөв хөдөлж Зоригтой алхъя

2025-1-24
0
ЖИРГЭХ

Цөмийн энерги дэлхийд шинэ зүйл биш. Харин Монголд цоо шинэ салбар мэт ойлголт иргэд, төрд бий.  Чин үнэндээ  манай улс олон жилийн өмнөөс цөмийн энергийн салбарт  дэвшил гаргах олон судалгаа, шинжилгээ, геологи хайгуулын ажил хийж ирсэн юм. Харамсалтай нь энэ салбарын талаарх иргэдийн  ойлголт,  хөрөнгө оруулалт, харилцан ойлголцол, түншлэл, төрийн дэмжлэг дутмаг ирсэн нь нууц биш. Ямартаа

“Хөшөө нь дээр ингэж сийлжээ

Хөөрхий охины хүслийг бичжээ

Цацраг хордолт надаар дуусаг

Цаасан шувууд нисэн хэл гэжээ”  гэсэн дууг нэгэнтээ аялаж, атомын станц бол сүйрэл гэсэн ойлголт төрөх вэ дээ.

Японы ард түмний уй гашууг хуваалцах гэж зохисон уг дуу нь  Монголчуудын чихэнд хоногшиж зүрх сэтгэлд үлдэхдээ “Уран” гэхлээр цөмийн зэвсэг, цөмийн дайн, Хирошиматай шууд холбон үзэхээр үлджээ. Уран олборлоно гэхлээр л Чернобыль, Фүкүшима нүднээ бууж тэрхүү айдсаасаа үүдэн Уран олборлох төслийг бид 27 жил гацаасан. Харин 28 дах жилдээ буюу 2025-1-17 ны өдөр Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат төрийн өмчит компанитай Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо төсөл дээр хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг үзэглэж Дэлхийн нийтийн ногоон эрчим хүчний хөрөнгө оруулагч орон боллоо.

МОНГОЛ УЛС ЯАГААД ФРАНЦ УЛСЫГ СОНГОХ БОЛОВ?

Энэ асуултад хариулахын өмнө хүн төрөлхтөн анх хэзээ ураныг нээсэн тухай зухас дурдъя. 1789 онд өнөөгийн Чех улсын нутагт орших Йоахимс хэмээх мөнгөний уурхайд германы химич Мартин Хайнриx Клапрот ураныг анх нээсэн. Харин 1896 онд Францын хими-физикч Мари Кюри ураны цацраг идэвхт шинж чанартай болохыг анх илрүүлсэн тухай түүхийн хуудаснаа тэмдэглэгдэнэ үлджээ. Тиймээс Франц улс цөмийн эрчим хүчний гол тоглогч төдийгүй хайгуул, олборлолт, уурхайн дизайн, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, олон нийттэй харилцах, цөмийн мэдээлэл зүй зэргээрээ арвин туршлагатай орон. Тэр дундаа Манай улстай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж хамтрахаар болсон Орано групп нь Дэлхийн олон оронд ураны салбарт ажилласан 70 жилийн туршлагатай. Уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг.

Нийтлэлч Д.Баярхүү “Цөмийн эрчим хүч – Францын өнцгөөс” дугаар нийтлэлдээ: “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцье гэвэл хамгийн шалгарсан аргаа сонго, тэр бол цөмийн болон сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлэх явдал хэмээн зөвлөж байна. Тийм учраас эдийн засагтаа цөмийн эрчим хүчийг бүрдэл хэсэг болгож авч үзэх ба нэг талаас хүлэмжийн хийг багасгангаа нөгөө талдаа эрчим хүчний хязгааргүй эрэлтийг хангах боломжтой гэж үзэж байна. Францад XXI зууны шинэ үеийн жижиг, дунд хэмжээний цөмийн реакторт онц ач холбогдол өгч байна. Эл шийдэл дэлхийн олон орны сонирхол татаж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрээр Франц толгой цохиж, Францтай түншилье гэсэн гадаад орнуудын бодлого энэ салбарт төвлөрч байдаг гэж байна.” хэмээжээ. Дээрх нийтлэлийн эшлэлээс эрхэм уншигч та “Дэлхийн эдийн засаг болоод эрчим хүчний томоохон тоглогч улстай Монголын засгийн газар олон улсаас өрсөж оновчтой хэлэлцээр хийх болсны учрыг багахан ойлгох болов уу...

ТЭДЭНД ТУРШЛАГА БИДЭНД НӨӨЦ БИЙ...

“Бадрах Энержи” компанийн албан ёсны сайтад байгаа мэдээллээс харахад Орано группийн хайгуулын салбар компани Кожеговь ХХК анх 1996 оноос хойш Монгол Улсын зүүн өмнөд хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт геологийн эрэл хайгуулын ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. Хайгуулын ажлын үр дүнд 2007 онд Дулаан- Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлж, Монгол Улсын ураны нөөцийг дорвитой нэмэгдүүлсэн. Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор ордог. 2020 онд Зөөвч-Овоо Ураны ордын батлагдсан нөөц 93,291 болж өссөн байна. Одоогоор Монгол улсад тогтоогдсон нийт Ураны нөөц 192 мянган тоон гэдгийг Доктор Н.Тэгшбаяр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хэлж ирээдүйн ураны нөөц ойролцоогоор 1.5 сая тонн болох боломжтойг ч дурдсан. Ямартай ч бидэнд нөөц хангалттай байна. Харин Орано группт газар доор уусган олборлох (ГДУО[1]) технологийн арвин туршлага байна. ГДУО технологи нь Ураныг олборлоход хамгийн аюул багатай гэдгээрээ Дэлхийд танигдсан. Франц улс ГДУО технологийг 60 гаруй жил ашигласан туршлагатай. ГДУО технологийн талаарх мэдээллийг өнгөрсөн жилүүдэд олон нийтийн мэдээллээр ихээхэн цацагдсан тул энд дэлгэрүүлж бичсэнгүй. Үнэн нэг л зүйл байна. ГДУО бол Ураныг олборлоход байгаль болоод хүний эрүүл мэндэд хамгийн бага сөрөг нөлөөтэйг Дэлхий эрдэмтэд баталсныг л энд тодотгоё.

 

“1960-ААД ОНЫ ЭХЭЭР АНУ БОЛОН ЗХУ БИЕ БИЕСЭЭСЭЭ ҮЛ ХАМААРАН ГДУО АРГЫГ БОЛОВСРУУЛЖЭЭ”

 “ГАЗАР ДООР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИОР ДЭЛХИЙН УРАНЫ 60 ГАРУЙ %-ИЙГ ОЛБОРЛОЖ БАЙНА”

Засгийн газрын төсөл хариуцсан багынхан “Зөөвч Овоо” төслийн үр өгөөжийг тооцохдоо төр 34 хувь эзэмшлийнхээ ногдол ашгийг авбал ямар вэ, орлуулбал ямар вэ гэдэг хувилбаруудаар санхүүгийн тооцоог хийж эцэст нь МУ-д эрсдэлгүй байх хувилбарыг сонгосон тухай ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ярьсан. Тодруулбал, төр эзэмших 34 хувийн энгийн хувьцааг тус хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн тусгай Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /АМНАТ/-өөр орлуулж, 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ тооцоход давуу эрхийн хувьцаа нь 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2 тэрбум ам.доллар, үүнээс суурь АМНАТ-т 717 сая ам.доллар, тусгай АМНАТ-т 717 сая ам.доллар, өсөн нэмэгдэх АМНАТ-т 573 сая ам.доллар, нийт улс, орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.долларыг ямар нэгэн эрсдэлгүйгээр төвлөрүүлэхээр тооцож гэрээнд тусгасан. Монгол улс тус төсөл хэрэгжих хугацаанд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагагүй харин 2028 оноос төсөл хэрэгжээд эхлэхээр ашигтай ч бай ашиггүй ч бай суурь АМНАТ 5, тусгай АМНАТ 5, өсөн нэмэгдэх АМНАТ 9 хувь хүртэл байхаар зааж өгсөн. Дээрх тоо баримт нь гэрээ хэрэгжиж эхэлснээр монгол улсын төсөвт төвлөрөх ашиг. Харин Монгол улсын эдийн засагт оруулах хамгийн том хөрөнгө оруулалт бол Эрчим хүч, Эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд томоохон түлхэц болох давуу талтай гуравдагч орны дэмжлэг.

ХИЛ, ЭДИЙН ЗАСАГ, ЭРЧИМ ХҮЧ НЬ УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНДЭС

 Даяаршиж байгаа дэлхий дахинд 21-р зууны гол хөгжил, тусгаар тогтнолын баталгаа бол хил, эрчим хүч, эдийн засаг, цахим технологи болсон нь нууц биш. Манай улсын хувьд хилийн зурвасаараа тусгаар улс ч гэлээ эдийн засаг, эрчим хүчээрээ хоёр хөршөөсөө хараат улс. Тиймээс Зөөвч-Овоо төслөөс олох ашиг нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолын баталгаа төдийгүй хөгжлийн хүчирхэг нэг мотор болж байна.  Нөгөөтэйгөөр бид  уранаа  олборлож, ашиглахдаа жижиг цөмийн реактор барьж байгуулж чадвал эрчим хүчний хараат байдлаас гарах боломж бүрдэнэ гэж энэ салбарынхан тооцоолжээ. Мэдээж энэ нь амаргүй ч гэлээ оролдоод үзэхэд илүүдэхгүй. Хумсны толио чинээ уранаар хэдэн арван вагон нүүрс шатаасантай тэнцэх эрчим хүч гарган авна гээд бодоод үзвэл 3,5 сая хүн амтай манай улсын эрчим хүчний хараат байдал ихээхэн хэмжээгээр багасаж импортод гаргадаг сая сая доллар хэмнэгдэнэ.Үүнийг л эдийн засагт оруулах том нөлөө гэж хэлбэл буруудахгүй буй заа.  НҮБ -ын аюулгүй зөвлөлийн таван орны нэг, Франц хэмээх гуравдагч улсын  хөрөнгө оруулалт уран төдийгүй олон салбарт хөгжил авчирч, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулна.

УРАН БОЛ БАЙГАЛИЙН ЖАМААРАА УУСАН АЛГА БОЛДОГ ТҮҮХИЙ ЭД

Эцэст нь цөмийн физикч, Б.Түмэндэмбэрэл гуайн 2013 онд өгсөн нэгэн ярилцлагаас эш татахыг хүслээ. Тэрээр “Уран задарч явсаар байгаад хамгийн сүүлд хар тугалга болоод дуусдаг. Байгаль дээр хар тугалга элбэг тохиолддог нь ийм учиртай. Уран гэдэг элемент их хөгшин, ховордож байгаа бодис юм. Байгаль дээр ураны гурван төрөл зүйл нь оршдог. Уран- 238 дийлэнх нь байдаг бол уран-234 маш бага, одоо цөмийн түлшээр ашиглаж буй уран-235 нь 0,72 процентын агууламжтай.” хэмээсэн. Түүний хэлж буйгаар Уран өөрөө байгальд олон зуун жилээр бүрэлдэн бий болдог шигээ бас задарч хар тугалга болон уусан алга болдог юм бол өнөөдөр бид байгаа нөөцөө ашигтай байгаа дээр нь ашиглаж улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь зүйд нийцнэ. Угаас дэлхийд ураны нөөц багассан. Тиймээс Дэлхий дээр байгаа 442, удахгүй ашиглалтад орох 51 атомын цахилгаан станцыг түлшээр тасралтгүй хангахын тул хүн төрөлхтөнд дараагийн эх үүсвэр хэрэг болно. Тиймээс Япон улс устөрөгчөөс атомын буюу цөмийн эрчим хүч гаргаж авахаар туршилт хийж эхэлсэн. Туршилт амжилттай болоход хэдэн жил шаардагдахыг бид мэдэхгүй ч 2040 он хүртэл уран дэлхий хүн төрөлхтний эрчим хүчний эх үүсвэр хэвээрээ байх болно. Тэр болтол бид гол тоглогч байх хэрэгтэй.

Нийтлэлч Э.Энхсувд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
Улаанбаатарт 31 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    1 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    4 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    12 цаг 50 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    20 цаг 59 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    21 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    21 цаг 8 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    21 цаг 11 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК