
Нийслэлийн томоохон худалдааны төвийн хураамжийг зогсоох талаар ШӨХТГ-аас
өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Нийслэлийн томоохон худалдааны төвийн хураамжийг зогсоох талаар ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэд уг шаардлагаа худалдааны төвүүдийн захиргаанд өнгөрсөн сарын 25-нд хүргүүлжээ. Гэвч “Нарантуул” захынхан энэ сарын 1- нээс хэрэгжих байсан шаардлагыг хүлээж аваагүй байна. Харин ШӨХТГ-ын орон тооны бус зөвлөлийн хурлаар тус компанийг давамгай эрхтэй аж ахуйн нэгжээр тогтоожээ. Ингэснээр Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д зааснаар “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” заалтын дагуу арга хэмжээ авах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn.
Сэтгэгдэл (3)