
Тэгтэл тус дүүргийн сонгуулийн хороо жагсаалтын 1, 2-т бичигдсэн Д.Цогоо, Ц.Хатанбаатар нарт түр үнэмлэхийг олгохгүй харин тойрогт нэр дэвшээд ялагдсан Ё.Бямбатогтох, Ц.Минжинхүү нарт түр үнэмлэхийг гардуулж хуулийг санаатайгаар зөрчсөн хэмээн дээрх жагсаалыг зохион байгуулсан аж. Жагсаалд нийтдээ 50 гаруй хүн оролцсон байна.
Энэ үеэр Налайх дүүргийн МАХН-ын хуулийн зөвлөх М.Ганбаатар “2012 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо биднээс танай намын нэрийн жагсаалтаар Д.Цогоо, Ц.Хатанбаатар нар орох нь зөв биз дээ гэж утсаар асуусан. Бид үүнийн хариуд 59 тоот албан бичгийг явуулсан. Тус албан бичигтээ “Бага хурлын шийдвэрээр жагсаалтад орсон дарааллаар Д.Цогоо 1-т, Ц.Хатанбаатар 2-т бичигдсэн. Иймд энэ хоёр нэр дэвшигчид төлөөлөгчөөр сонгогдсон нь зүйтэй гэж үзээд түр үнэмлэхийг олгохыг хүссэн. Сонгуулийн хороо албан бичгийг хүлээж авсан даруйдаа мөн өдрийн 16 цагаас ирж түр үнэмлэхээ аваарай гэсэн. Гэтэл тэд гэнэтхэн түр үнэмлэхийг ирэх даваа гаригт нэгдсэн журмаар олгохоор боллоо гээд хагас сайн өдөр хуралдаад жагсаалтад нэр нь бичигдээгүй, тойрогт нэр дэвшээд ялагдсан байсан Ц.Минжинхүү, Ё.Бямбатогтох нарт түр үнэмлэхийг олгох тогтоолыг гаргасан байсан. Сонгуулийн хороо ийм мэдэн будилсан алдаатай шийдвэр гаргасанд бид гайхаж байгаа. Иймээс энэ бүх алдаагаа засахыг шаардаж хэд хэдэн удаа хандсаны зэрэгцээ тус сонгуулийн хороог шүүхэд өгөөд байгаа” гэв.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)