МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзжээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн МАХН-ынхан үзжээ.
Мөн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа уг хууль бус, улс төрийн зорилготой ажиллагааг таслан зогсоохгүй өдийг хүрсэн учир ийнхүү намын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахыг даалгажээ.
Түүнчлэн тус намаас өгсөн мэдээлэлд “Энэ үйл явдалтай холбоотойгоор улс оронд тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байгаа” тухай онцлоод байна. Хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь МАН-ын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулах тухай байжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (13)