Нүхэн гарц нурж есөн хүн амь эрсдэв

Япон улсын нийслэл Токио хотын Ногоятай холбогддог гол зам болох Сасахо нүхэн гарц нурж, улсдаа ихээхэн хохирол учруулаад байна. Өнөөдрийн байдлаар аврах ангийхан нүхэн гарцад бэхэлгээ хийсэн бөгөөд галыг унтраан машинуудыг гарган авч байгаа юм байна. Нүхэн гарцан дор яг хэдэн машин дарагдчихаад байгааг одоогоор мэдээгүй байгаа гэнэ. Осолын улмаас 9 хүн хавтан төмөрт даруулан нас барсан байсныг олсон байна. Зам, барилгын салбарт дэлхийд шилдэгт тооцогддог Япон улсад ийм осол гарсан нь бусад улс орны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Нүхэн гарц юунаас болж нурсныг тогтоогоогүй байгаа юм.
Сэтгэгдэл (2)