Эмч мэргэжилтэй хүн улс төрч хийх, жүжигчин хүн сэтгүүлч хийх гэх мэт суралцаж төгссөн мэргэжлээсээ тэс өөр ажил эрхэлдэг хүмүүс манай нийгэмд олон байдаг. Тэгвэл эзэмшсэн мэргэжлээрээ биш ч сонгосон ажилдаа амжилт гаргаад явж байгаа олны танил хүмүүсийг цуврал болгон танилцуулж байна. “Цуврал-5”
Нэвтрүүлэгч С.Чимгээ: Жүжигчин мэргэжилтэй
Тэрээр СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. СУИС-д ОХУ-аас шилжиж ирсэн бөгөөд дуучин Наран, нэвтрүүлэгч Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль нартай нэг анги байсан гэдэг. Дундаа завсарласан он жилүүдийг нь хассан ч тэрээр МҮОНТ-д 20 шахам жил ажиллаж байна.Хэдийгээр МҮОНРТ-д ажиллагсдын ёс зүйн дүрмээр эфирийн нүүр царай болсон хүмүүсийг арилжааны сурталчилгаанд тоглохыг хориглодог ч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо нарт энэ нь “үйлчилдэггүй”.Түүний анхны ярилцлагуудын нэг нь 1990-ээд онд “Оддын марш” гэж сонинд гарч байжээ.
Н.Цэцэнбилэг: Интерьер дизайны мэргэжилтэй
Н.Цэцэ буюу Цэцэнбилэг Америк улсад интерьер дизайнын чиглэлээр суралцаад ирсэн билээ. Тэрбээр тус улсад суралцаж байхдаа зургаан жил тогооч хийсэн аж. Япон хоолны тогоочоор ажиллаж сургалтын төлбөрөө төлж, уран бүтээлээ хийх зардлаа ч олсон гэнэ шүү. Мөн тэрбээр машины наймаа ч хийж байжээ. Цэцэнбилэгийг одоо бол танихгүй хүн гэж ховор болсон. Тэр дундаа залуусын дунд хэзээнээ танигдсан. Өөрийн өнгө аясыг илтгэсэн хип хоп дуугаараа одоо ч уран бүтээлээ туурвидаг.
Ука: Үсчин, гоо сайханч мэргэжилтэй
Ука СУИС-д сурч, жүжигчин болохыг хүсчээ. Гэхдээ ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний "Орхон" дээд сургуульд орсон. Эцэг эх нь "Чи хэл сайн сурч европжуу төрхөө ашиглаад орчуулагч болвол зүгээр" гэж зөвлөснөөр Ука хэлмэрч, нарийн бичгийн даргын ангид орсон байна. Гэвч нэг жил сураад энэ буруу сонголт гэдгийг мэджээ. Тэгээд хэнд ч хэлэхгүйгээр чимээгүйхэн хувийн хэргээ аваад СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн. Харамсалтай нь хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй уначихжээ. Гэхдээ шалгалтад унасан нь түүнд өөр оргилыг нээж өгчээ. Ангирмаа багшдаа СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдгээ хэлэхэд "Nature sounds"-даа бүжгийн багшаар үлдэхийг санал болгосон байна. Ука “Киви” хамтлагт орох анхны алхмаа хийсэн нь энэ байлаа. Ука дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан. Түүнийг бааранд тайчдаг гэх яриа ч бий. Ука ч нээрээ тийм ч юм уу гэмээр бүжиглэдэг. Дуучин Укагийн мэргэжилд бүжигчин ч бас багтана.

Реппер Gee: Сэтгүүлч мэргэжилтэй
Хийсэн бүтээлээрээ олны анхаарлыг татаж, хэлсэн үгээрээ зарим нэгний дургүйг хүргэдэг хүн бол реппер Gee. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр хулгайн уран бүтээлийг үзэн яддаг нэгэн бөгөөд уран бүтээл туурвиж явахдаа найзуудаасаа Gee хэмээх нэрийг авсан юм байна.

Д.Ундрах 24tsag.mn