Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу хоёр долоо хоногийн өмнө гарч, хоёр бөхийн сорьцоос энэ төрлийн бэлдмэл илэрсэн талаар хэвлэлүүд нэг хэсэг шуугисан билээ. Сэргээш хэрэглэсэн гэх дуулианы эзэн арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нар болов.

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхөөс авсан сэргээшийн шинжилгээний хариу хоёр долоо хоногийн өмнө гарч, хоёр бөхийн сорьцоос энэ төрлийн бэлдмэл илэрсэн талаар хэвлэлүүд нэг хэсэг шуугисан билээ. Сэргээш хэрэглэсэн гэх дуулианы эзэн арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нар болов. Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж хэвлэлийн хурал хийж эдгээр бөхчүүдийн нэрийг зарлах үеэр Х.Мөнхбаатар Р.Нямдорж нарын дундах ужгирсан хэрүүл олонд дэлгэгдсэн гэж хэлж болно. Х.Мөнхбаатар арслан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг хүүгээ заан болгохын тулд түүнд 70 сая төгрөг амлаж байсан гэж хэлсэн. Тэрбээр “Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” гэв. Х.Мөнхбаатар арсланг энэ явдлаас хойш олон удаа шахаж хавчиж байсан аж. 2009 онд түүнийг Г.Өсөхбаяр аваргатай барилдсан нь дүрмийн бус болсон, мөн 2011 онд долоогийн даваанд гарьд Ж.Бат-Эрдэнэтэй барилдсны дараа хөлийн цэц буруу дүгнэсэн гэж Х.Мөнхбаатар арслан өргөдөл өгч байжээ. Үүнийг нь ч Р.Нямдорж тэргүүн хүлээж аваагүй байна. Үүнд олон жил гомдолтой явсан арслан ийнхүү “сэргээшийн хэрэг”-ээр хамаг зүйлээ ил болгов. Харин энэ яриаг нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж үгүйсгэж түүнийг шүүхэд өгнө гэсэн юм. Түүгээр барахгүй Р.Нямдорж энэ үеэр Х.Мөнхбаатарыг арчаагүй тэнэгээр нь дуудаж байсан.
Дуулианы дараагаар Х.Мөнхбаатар арслан өөрийн биеэр “чилийсэн” “палийсан” гэх эмнийхээ хариуг авч ирэхээр Солонгос явсан. Хэзээ ирэх нь тодорхойгүй.

Гэсэн ч одоогоор сэргээш хэрэглэсэн гэх хоёр бөхөд ямар шийтгэл ноогдуулах нь тодорхой бус байгаа билээ. Уг нь бол Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын долдугаар хавсралтад заасны дагуу Шадар сайд үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар ажиллах ёстой. Үүний дагуу Шадар сайд Д.Тэрбишдагва уг хороог тэргүүлж байгаа. Гэтэл тэрээр гээ хураалгасан. 2011 онд Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин нар барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан гээд зохих шийтгэлээ хүлээсэн. Харин Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал нарын асуудлыг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Уг нь бол нэгэнт сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарласан учир баяр наадмыг зохион байгуулах хорооныхон бөхчүүдийг хэрхэх асуудлыг ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой билээ.
Сэтгэгдэл (6)