Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ШӨХТгазраас мэдээлэл хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тухайлбал 12 сарын 1-ээс эхлэн “Нарантуул”, “Хар хорин ” зах руу ороход 50 төгрөг авдаг асуудлыг болиулсан. Гэсэн ч ШӨХТГ-ын шийдвэрийг тус захын захиргаа зөрчиж мөнгө авсан тул Нарантуул захыг Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д зааснаар “Хууль ёсны ашиг сонирхолд
харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга
хэрэглэх” заалтын дагуу арга хэмжээ авахаар болсон. Харин тус захын захиргаа маргаашнаас 50 төгрөгөө авахгүй гэдгээ ШӨХТГ-ын дарга О.Магнайд өнөөдөр мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл (3)