Сар шинийн баяртай холбогдуулан замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 22-ны өдрөөс эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчино. Тус хязгаарлалт зургаан хоногийн турш буюу 22-27-ны өдрүүдэд тус зохицуулалт хэрэгжинэ гэдгийг албаныхан мэдээллээ.

Хязгаарлалт үйлчлэх цагийн тухайд өглөөний 8-20 цагийн хооронд байна. Өвлийн бүсчлэл хэвээр байгаа агаад үүн дээр Таван шарын уулзвараас Чулуун овоо, 32-ын уулзвар, МИС-ын уулзвар, 19-ын үйлчилгээний төвийн Дунд голын зам, Гандийн гудамж, И-мартын уулзвар хүртэлх замууд нэмэгджээ.
Түүнчлэн хэвлэл мэдээлэл, дипломат алба, багш ажилчид зэрэг хавсралтад заасан машинуудад хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Иймд цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.