Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
11:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан болно.
11:00 цагт: МБШТ-Гандантэгчэнлин хийд Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт: Монголын радиог Япон автомашинд сонсох боломжтой болсон талаар Радио телевизийн үндэсний сүлжээнээс МҮОНРТ-ийн байранд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Моннис групп нийслэлийн бүх зогсоолыг авч олон иргэд, ААН-үүдийг хохироож байгаа талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
12:30 цагт: Шинэ нам Ардчилсан намд нэгдэж буй тухай хэвлэлийн хурал Ардчилсан Намын төв байранд болно.