“Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жилээс эхлэн УИХ-аас баталсан Боловсролын тухай хуульд нийцүүлэн элсэлтийн журамд өөрчлөлт оруулснаар их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1-3 дамжаанд суралцаж байгаа оюутнуудыг хамруулахаар болсон юм.
Тэгвэл үүнд голч оноо нь 2.8 ба түүнээс дээш хувьтай суралцаж байгаа, 2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм.
Бүртгэлийг 2025 оны гуравдугаар сарын 1-ээс эхлүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 10-н хүртэл үргэлжилнэ. Иймээс дээрх хөтөлбөрт хамрагдах оюутан залуус E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэх боломжтойг Батлан хамгаалах яамнаас мэдээлж байна.
Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс гуравдугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр хүргүүлнэ.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (8)