Жил бүр нүүдэлчдийн өв соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилготой зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм.
Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөллүүд оролцох юм . “Бүргэдийн баяр-2025” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” –ийн холбоо ажиллаж байна.
Г.Хоролмаа