Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Жавзандулам: Морьт харваа бол хүйс хамааралгүй өрсөлддөг спорт учир их хичээл зүтгэл шаарддаг

2025-4-04
0
ЖИРГЭХ

“Намнаа” клубийн морьт харвааны тамирчин Г.Жавзандуламтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Бага насаа хаана өнгөрүүлж байсан бэ?

-Сайн байна уу? Намайг Г.Жавзандулам гэдэг. Морьт харваагаар хичээллэдэг мөн багш дасгалжуулагчаар ажилладаг.  Бага насаа Булган аймагт хөдөө өнгөрүүлсэн боловч морьноос маш хол хөндий хүүхэд байсан.

- “Намнаа” клубд ороод хэр удаж байгаа вэ?

-Морьт харваагаар хичээллээд тав дахь жилдээ орж байна. Тэгэхээр “Намнаа” клубд ороод таван жил болж байгаа юм байна.

-Анх яагаад морьт харваагаар хичээллэх болов? Гэр бүлийн зүгээс эсэргүүцэх зүйл байсан уу?

-Анх Намнаагийн пэйж хуудас руу ороод морь унаад, нум сумаар харваж байгаа хүмүүсийн бичлэгийг үзээд маш их бахархах сэтгэл төрсөн. Цаанаасаа огшсон мэдрэмж авсан гэх үү дээ. Тэгээд л тэр пэйсбүүк хаягийг дагаад байнга бичлэг зургуудыг нь хардаг байсан. Ойролцоогоор дөрвөн сарын дараа элсэлтээ зарласан байгааг нь хараад л шууд бүртгүүлсэн. Гэр бүлийн зүгээс гэвэл хүсэл сонирхлыг минь хориглодог хүмүүс биш болохоор эсэргүүцсэн зүйл байгаагүй. 

-Морьт харваа эмэгтэй хүнээс их тэсвэр, тэвчээр шаарддаг шүү дээ. Таны хувьд энэ спортын хүнд хэцүү зүйлийг юу гэж хардаг вэ? 

-Икстрим спорт гэдэг утгаараа маш их хурд хүч авхаалж самбаа шаарддаг.

Эмэгтэй тамирчид тэр тусмаа хоёр дахин илүү хичээх хэрэгтэй.  Учир гэвэл, энэ спорт бол хүйс хамааралгүй өрсөлддөг спорт.

Чи энэ спортоор хичээллэж байгаа л бол бүх тамирчинтай л өрсөлдөнө гэсэн үг. Жилдээ нэг удаа болдог улсын аварга дээр л эмэгтэй төрөл гэж бий.

-Өвлийн улиралд морин дээр бэлтгэл хийдэг үү?

-Өвлийн улиралд газраас бэлтгэлээ хийгээд тавдугаар сараас морин дээрх бэлтгэлээ эхэлдэг.

-Морьт харваа болон үндэсний сурын харваа хоорондоо хэр ялгаатай байдаг вэ?

-Мэдээж морьтой, морьгүй гэдгээрээ ялгаатай. Үүнээс гадна сурын харваа бол тэвчээр хатуужил шаарддаг. Харин морьт харваа тэвчээр хатуужил дээр нэмээд авхаалж самбаа шаарддаг спорт.

-Морьт харваа таны үндсэн ажил уу? Хажуугаар нь өөр ажил хийдэг үү?

-Анх бол морьт харваагаар хичээллэж эхэлж байхдаа сонирхол гэдэг утгаараа ажлынхаа хажуугаар хичээллэдэг байсан.

Одоо бол бүрэн морьт харваагаараа хичээллэж, мөн багшилдаг.

Гэхдээ дан ганц морьт харваагаар хичээллэж ажиллах гэхээр улирлын чанараас болоод намар өвөлдөө өөр ажил хийдэг. Тухайлбал, өөрийн сонирхолоор арьсан эдлэл хийж эхэлж байгаа.

-“Намнаа” клубд эрэгтэй тамирчид  давамгай байдаг уу? Эмэгтэй тамирчид хэр их байдаг вэ?

-Хүчний икстрим спортод ордог болохоор эрэгтэй тамирчид голцуу байдаг. Манай “Намнаа” клубд бол дийлэнх хувь нь эмэгтэй тамирчид бий.

-Уг спортоор гаргаж байсан амжилтуудаа бидэнтэй хуваалцахгүй юу?

  • 2022 оны Улсын аваргын эмэгтэй төрөлд гуравдугаар байр,
  • 2023 оны гуравдугаар байр,
  • 2024 оны хоёрдугаар байрт орж байсан.

- Энэ спортоор анхлан суралцаж буй хүмүүст зориулж анхааруулж хэлэх зүйл бий юу?

-Сонирхдог хүмүүс их байдаг ч хичээллэе гээд ирдэг нь цөөхөн байдаг. Учир нь би чадах болов уу яах бол гэсэн айдсаасаа болоод хичээллэж чаддаггүй. Тэгэхээр тэр хүмүүстээ хандаж хэлэхэд ганц удаа зориг гаргаад ирээд хичээллээд үз.  Тэгээд л цаашаа өөрөө дурлаад л эхэлнэ. Хүсэл сонирхолоо дагаж амьдраарай. Хэчнээн хэцүү зүйл байсан ч хүн дуртай зүйлээ жаргаж хийдэг шүү гэж хэлмээр байна.

- Ярилцсанд баярлалаа.

Г.Хоролмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    5 цаг 55 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    6 цаг 32 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    6 цаг 45 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 54 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    7 цаг 7 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Өчигдөр 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Өчигдөр 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Өчигдөр 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Өчигдөр 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Өчигдөр 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК