Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус дүүргийн 12 дугаар хороонд гал түймэр унтраах, аврах үйл ажиллагааг хүн амын нягтаршил ихтэй бүсэд шуурхай хүргэх зорилготойгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй.
Барилга нь 39.65м x 27м хэмжээтэй хагас зоорийн давхар бүхий гурван давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Тусгай зориулалтын автомашины таван гражтай, 4.2 метрийн өргөн, 3.2 метрийн өндөр хаалгатайгаар хийж байна. Мөн В блокдоо алба хаагчдын зориулалттай зургаан айлын орон сууцыг шийдэж өгсөн юм.