Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5.3, 10.18-д заасныг тус тус үндэслэсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг танилцуулж байна.
1.Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд, Дорноговь аймгийн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд, Дорнод аймгийн баяр наадмыг 2025 оны 07 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.
2.Хурдан морины баруун, зүүн, говийн бүсийн уралдааныг энэ тогтоолын 1-д заасан хугацаанд аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт тус тус даалгасугай.
3.Хурдан морины 2025 оны шигшмэл "Их хурд-10" уралдааныг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хүй долоон худагт 2025 оны 08 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд, хурдан морины Хангайн бүсийн уралдааныг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2025 оны 07 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нарт даалгасугай.