Цаг агаарын гурав хоногийн урьдчилсан төлөв мэдээгээр 18-нд нутгийн
өмнөд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-21-нд ихэнх нутгаар цас
орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд
баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд говь талын нутгаар, 21-нд
зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Цаг агаарын гурав хоногийн урьдчилсан төлөв мэдээгээр 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд говь талын нутгаар, 21-нд зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус хүртэл хүйтэрнэ. Говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Сэтгэгдэл (6)