
АҮЭБЯ-наас өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах өртөөнүүдэд буулгалт хийгдэж байгаа гэж мэдээллээ.
-Дархан өртөө – 1 вагон
-Рашаант өртөө – 6 вагон
-Толгойт өртөө – 9 вагон
-Улаанбаатар өртөө – 5 вагон
-Сайншанд өртөө – 5 вагон
Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.
Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:
-Улаанбаатар – 5 вагон
-Толгойт – 26 вагон
-Рашаант – 5 вагон
-Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон
-Сайншанд – 2 вагон
-Дархан – 2 вагон
-Эрдэнэт – 8 вагон
Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна гэлээ.























































