
Монголын хөгжмийн салбарт өвөрмөц хоолой, шинэлэг өнгө төрхөөрөө олныг байлдан дагуулдаг дуучин "Seryoja" хоёр дахь бие даасан бүрэн хэмжээний 100% амьд хөгжмийн "БИД" нэртэй тоглолтоо ирэх 11 дүгээр сарын нэгний өдөр хийхээ мэдээллээ.
Тоглолт хувьд ойролцоогоор 3 цаг 30 минутаас 4 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд, тоглолтод амьд хөгжмийн хамтлаг A Sound хамтлагийн хөгжимчид, мөн “Анир Поп Оркестр”-ийн бүрэлдэхүүнтэй хамтран бүх дуунуудаа тоглолтод зориулан шинэ найруулгаар хүргэхийг зорьсон юм байна.
Түүнчлэн тоглолтын хэв маягийг онгоцны нэг удаагийн нислэг мэт орчныг бүрдүүлсэн онцлогтой хэмээн Ерөнхий продюсер А.Ариунболд онцоллоо.
Жишээлбэл: Тасалбарын ангилалаа хүртэл
Economy Class, Business Class, Premium Class, First Class гэх мэтчилэн нэрлэсэн байна.
- Economy Class – Суудалтай хэсэг
- Business Class – Тайзанд ойр босоо хэсэг
- Premium Class – Босоо хэсэг
- First Class 1 & 2 – VIP ширээтэй хэсэг





















































