
Хүйтний эрч чангарч эхлэхтэй холбоотойгоор угаарын хийд хордсон дуудлага мэдээлэл ихсэх хандлагатай байгааг албаныхан анхаарууллаа. Мөн угаарын хийд хордсон тухай дуудлага 06:00-14:00, 22:00-00:00 цагуудад хамгийн их бүртгэгдэж байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс танилцуулсан албан мэдээллээр Монгол Улсын хэмжээнд угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 119 тохолдол мэдээлэгдсэн байна.
Тодруулбал, өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Налайх дүүрэгт нэг тус тус бүртгэгджээ. Харин орон нутгийн хувьд Баян-Өлгий, Төв аймгийн хэмжээнд 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн ажээ. Угаарын хийд хордсон иргэнийг биеийн байдлаар авч үзвэл насан хүрэгч 50 хувь, 0-17-ны хүүхэд үлсэн хувийг нь эзэлж байгаа аж. Он гарснаас хойш угаарын хийд хордож нас барсан иргэн 2026.01.05 өдрийн байдлаар бүртгэгдээгүй байгааг албаныхан мэдээллээ.




















































