
Засгийн газрын тогтоолын дагуу улсын нөөцөөс аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагуудад туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхгийг хүлээлгэн өгчээ.Мөн аймаг, сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгож байна.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна. Зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Эх сурвалж: УОК





















































